Жагсаалтын гишүүд шинэ оныг айдсаар угтах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ оны “Шилдэг цочирдуулагч”-аар тодрох бололтой. Тагнуулынхан намайг дагаад байна гэж ТЕГ-ыг сандаргаж, хүчнийхнийг цочирдуулсан. Тэд энэ тохиолдолд яг ямар тайлбар тавихаа мэдэхгүй аргаа барсан гэхэд болно.

Дараа нь мань хүн төрсөн ахыгаа “илчилж”, бусармаг булхайтай тэмцсэн нь үр дүнгээ өгч, өдгөө Ж.Батсүрэн хийх ажилгүй, лааз өшиглөж яваа. Улсад татвар төлөхгүй гэж байцаагчтай ноцтойгоор хэрэлдсэнийг нь бусад хүмүүс мэдээгүй явахад Ж.Батзандан олж мэдээд илчилсэн нь энэ. Энэ явдал түүний хамаатнуудыг цочирдуулж, өдгөө тэд хаяа хатавчаа манаж эхэлсэн нь лав.

Харин одоо төрийн түшээд түүнээс болж цочирдох ээлж ирлээ. Тэрбээр УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эгүүлэн татах тухай хууль санаачилж, төслийг нь тун удахгүй УИХ-ын даргад өргөн барина гэв. Аз, од нь гийснээрээ цоллуулж, олон ч хүний атаархлыг хүргэж байгаа жагсаалтны гишүүд хөдөлгөөнд орж, сандралдаж эхэлжээ.

Сонгогчдын саналаар гарч ирсэн гишүүдийн хувьд одоогоор энэ талаарх бодлоо дэлгээгүй л байна. Гэхдээ жагсаалтаар орж ирсэн 28-аас “Шударга-Ёс” эвсэлийнхэн бүр найгаа алдаж, яах ийхээ ил цагаан ярих нь халаг болж байна. Аливаа нам, төрийн хүчин юуны тулд эвсдэг, эвссэнээр ямар эрх эдэлж, хариуцлага хүлээдэг талаарх хуулийн зохицуулалт ядмагхан байгааг улстөрчид ойлгож эхэлж.

Өмнө нь манай улс төрийн түүхэнд эвсэл болж сонгуульд оролцоод УИХ-д орсон хойноо таарч тохирохгүй задарсан тохиолдол гарч л байсан. Түүнийхээ гайгаар АН бүлэг байгуулж чадахгүй бүтэн дөрвөн жил явсан. Тэр гомдол нь одоо болтол арилаагүй, үгийнхээ үзүүрт цухуйлгаж, хууль зөрчөөд ч хамаагүй МАН-ыг бүлэггүй байлгах гэсэн санаагаа одоо ч гээгээгүй л байгаа.

УИХ-ын сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхи болсон нам байхгүйгээс МАХН-МҮАН хамтран “Шударга ёс” эвсэл байгуулж, АН-тай засаг төвхнүүлж, сайдын бялуунаас томхон хэлтэрхий хүртээд авсан. Харамсалтай нь энэ эвсэл одоо задрахдаа тулж, задарвал жагсаалтаар гишүүн болсон хүмүүсийг яах вэ гэж ярьцгааж эхэлсэн.

АН-ынхан болохоор тогтвортой Засгийн газрын төлөө эвслийн гишүүдийг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг сэм цухалзуулж байгаа. МАН харин энэ талд дүлий дүмбэ хэвээр байсаар. Ямар ч байсан Ж.Батзандан гишүүний өргөн барих төсөл он гармагц жагсаалтын гишүүдийн хувь заяаг нэг мөр болгох нь тодорхой боллоо.

Д.Маргад

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

жагсаалтаар хуралд суугчид зайгаа тавиачээ,та нарыг хэнч тоож харахгүй байхад өөрсдөө өөрсдийгөө ард түмний элч гэж нэрлээд байхаасаа ичээчээ,зайлж үз,зайгаа тавь

1  |  0
сандаг(103.26.194.241) 2025 оны 03 сарын 13

уг нь жагсаалт гэдэг хэн ч хүсээгүй хүүхэд шиг абортонд оруулчихмаар гишүүдээс татгалзах л хэрэгтэй байна даа хэн ч сонгоогүй ард түмнийбиш намын эрх ашигийн төлөөнохой шиг зүтгэдэг ЭрдэнэбатБаасан хүүБатзориг мэтийн нөхдөөсард түмэн залхаж байгаа шүү

1  |  0
hmm(220.225.77.57) 2025 оны 03 сарын 13

Yostoi zuv huuli, ugaasaa ene jagsaalt gej zavaan yumiig songuuliin tuhai huulid oruulj irsen ni uuruu jinhene luivar, jagsaaltaar orj irsen yumnuudiinh ni baigaag har l daa, yamar yumnuud ulbiiguud suutsgaaj baigaag, dandaa bolohgui, butehgui, songogchdoos sanal avah bolomjgui yumnuud l bn shd

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

хэлж байгаа наад нөхөр чинь болохоос жагсаалтаар УИХ-д орж ирсэн тэнэгүүд бол зайгаа тавих хэрэгтэй шдээ.хэнч сонгоогүй байхад дураар чуулганд орж суугад эрх ямх эдлээд үнэхээр тэнэгээ

1  |  0
зочин(202.70.42.34) 2025 оны 03 сарын 13

хэнхэг бумаа ккк

1  |  0
top.mn(103.26.194.125) 2025 оны 03 сарын 13

Batzadan ch balai yum. Ene site ch tuuniig davaad buuuuuuuur balai yum. Olon dahij orhoorgui olhiogui myy site bna.

1  |  0
зочин(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Ард олон тайван л амьдармаар байна шүү. Байнга л үймээд байх юм , залхмаар юмаа. Яг л Тайланд шиг, ард түмэн нь улс төрчдийн тоглоом болж гүйцлээ шүү дээ.

1  |  0
зочин(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Батзандан чинь хаашаа балай хэнхэг өвчтэй амьтан бэ. нэгэнт бөөн юм болоод сонгогдчихсон юм чинь одоо яахав дээ. Хоёрхон жил дутуу л байна ш дээ. ёстой зүүнтэн байна даа. хэт хувьсгалч болох гээд бүр ядчихсан юмаа. 37 онд иймэрхүү хүмүүс л хэлмэгдүүлэлт хийж байсан байх даа. Үнэн гэдэг бол харьцангуй ойлголт шүү дээ.

1  |  0
Top