Хилийн боомтын тухай хуулийг дөрөвдүгээр сараас хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж, 83.3 хувийн саналаар дэмжлээ. Мөн энэ хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураалт явуулсныг 57.4 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн хэрэгжих хугацаа үндсэн хуулиа дагалдаж 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр болов. Ингэснээр Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top