Сайдууд сандалдаа үлдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж 76-гийн дийлэнх нь санал нэгдэв. Хоёр сайд ингээд суудалдаа бат үлдэх нь тодорхой болов. Хоёр сайдын цаашдын ажилд амжилт хүсэхээс өөр яах вэ.

Ингэхэд тэр хоёр яг ямар шалтгааны улмаас сандал ширээнээсээ салах дөхөв. Хамгийн гол нь энэ асуултад мань хоёр өөрсдөө ч хариулж чадахгүй байгаа ба парламентийн олонх нь учрыг нь ухаж эс чаджээ.

Долоогийн долоон өдөр шөнийн бор хоногийг аньсага нойтон өнгөрүүлсэн гэхгүй ч намын бүлгүүд хор найруулах, санал самрах, ятган үнэмшүүлэх тактикаа боловсруулаад тун завгүй байсан нь үнэн. Лав л хэд хэдэг удаа Байнгын хороо тасалдаж, УИХ-ын чуулган цагтаа эхлээгүй, нэг удаа бүр завсарлага авсан. Ерөнхийдөө оны өмнө парламентаар хэлэлцэх гол асуудал нь тэтгэврийн даатгалын сан, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, боловсролын шинэчлэл байсангүй ээ. Бүр товчхондоо, бүтэн долоо хоног монголчууд хоёр сайдаар амьсгалсан.

Намын бүлгүүдийн хувьд хоёр сайд туйлын эмзэг сэдэв гэдэг нь яах аргагүй зүйл. Ерөнхий сайд байх уу, эс байх уу гэдэг нь он гараад бараг тодорхой болчих гээд, тэр ч бүү хэл түүний оронд суудалд нь суух хүний нэр бүрэн дүүрэн гарч ирчихсэн энэ үед Н.Алтанхуяг сайд танхимынхаа сайдыг алдахгүй чаргууцалдах л ёстой.

Тэгэхээр “портуун” сайд эхнээсээ огцрохгүй нь мэдэгдээд байсан. Харин Ч.Улааны хувьд түүнийг алдах нь Засгийн газарт тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Харин ч АН-ын бүлэг түүнийг сэмхээн түлхчихээд Р.Амаржаргалыг Сангийн сайд болгоно ч гэх шиг. Ордноор нисэлдсэн бор шувууд ийм сураг гаргасан. Харин Р.Амаржаргал өөрөө гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөөгүйн улмаас УИХ-ыг шүүхэд өгчихсөн. Шалтгаан нь тэртэй тэргүй задрах гэж байгаа Засгийн газарт сайд байтугай зөвлөх ч байх хэрэггүй гэж үзсэнийх гэнэ.

Дараагийн шалтгаан нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ормогц намуудын хүчний харьцаанд бас л онцгой өөрчлөлт гарна. МАН үүнийг л хүсч байгаа бөгөөд улс орны эдийн засгийн ийм доор оруулсан сайдууд огцруулах хүсэлт гаргуулахгүй өөрсдөө сайн дураараа суудлаа тавьж өгөх ёстой гэцгээсэн.

За гэхдээ, Монголын улстөрийн бүхэл бүтэн долоо хоногийг хумсалсан хоёр сайдын хэрэг нэг юм шийдэгдлээ. Шийдвэр сайдуудын талд сайнаар гарсан. Гэхдээ ард түмний талд яаж нөлөөлөхийг нь мэдэхгүй.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yundaa yarvaisan yum ve.(123.121.212.38) 2025 оны 03 сарын 13

botsgaaarduudaa huuliin omno tegsh erhiig edie ee darlagdsan tatvar tologchid oo botsgoo.Huulia deedeldeg huheer toroo tushuulie. hudalchaar duursen toriig tuhen ungaya aa. darlagdsan tatvar tologch doo. bidend aldah alban tushaal baihgui ee

1  |  0

Hoolondoo tsadaagui huuhed shig tunirhsan tsarailaad baihdaa ta 2 yaadag yum ve.Boloo yum bishuuu.Hoorhii D.Erdenebat,Altanhuyaga 2 huulia zor4chin baij ta 2-iig ulaan nutsgen tseejeeree hamgaallaa sh dee. Uunees ooroor yaalgah geed ih zan gargaj yarvaigaad baigaa yum ve.

Top