Тендерт Ерөнхий сайд оролцоогүй, нөлөөлөөгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага боллоо. Ерөнхий сайд уулзалтын эхэнд өнгөрсөн долоо хоногт Ховд-Манхан чиглэлийн 85 км, Увс аймгийн Наранбулагаас Хяргас нуур хүртлэх 100 км зам өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээ “Шилэн тендер-2014” нэрийн дор зохион байгуулж, Монголын төр ирэх онд худалдан авах ажиллагаагаа ил тод явуулж, ирэх онд хэрэгжүүлэх төслүүдээ компани, аж ахуйн нэгжүүддээ нээлттэй зарлалаа гэсэн товч мэдээллийг өглөө.

 

Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо больсон. Тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгч байгаа. Эдгээр тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар зохион байгуулсан уу гэсэн асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хариуллаа.

 

-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар гаргасан. Энэ хүрээнд Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх тендерийг манай байгууллагад эрх шилжүүлж бид зохион байгуулсан. 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин, программ хангамж, сүлжээтэй нь хамт тэрбум 800 сая төгрөгөөр нийлүүлэх энэ тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд үндэсний өдөр тутмын сонинуудад ил тод нээлттэй зарлаж, 5 аж ахуйн нэгж оролцсоноос нэг нь шалгарсан. Тендерийн материал архивт үлдсэн байгаа, таницаж болно. Тендерт ялагдсан нэг аж ахуйн нэгж Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу Сангийн яам шалгаж үзээд захиалагч энэ тендерийг зөв үнэлсэн гэдгийг баталгаажуулсан гэж Д.Энхжаргал хэллээ. Мөн энэ тендерт Ерөнхий сайд оролцоогүй, нөлөөлөөгүй гэдгийг мэдэгдсэн юм.

 

Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй болсон нь том шинэчлэл. Иргэдэд, замын цагдаа нар нарт хэрэгтэй төдийгүй хээл хахууль, хүнд суртлыг устгахын төлөө хийгдэж буй ажил юм. Олон нийтэд эергээр  хүрч байгаа ийм мэдээллийг сөрөг болгох сонирхолтой хүмүүс харамсалтай нь байна. Тухайлбал,  Монгол хүүхдүүддээ монгол хэлийг багаас нь сургаж, монгол зан заншлаа өвлүүлэх гэсэн залуусыг дэмжсэний төлөө намайг бас буруутгасан. Энэ мэт цуурхал тарааж байгаа хүмүүсийг шүүхэд өгнө гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. 

 

Төмөр замын царигийн талаарх асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд ”Энэ сарын 18-нд ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан төмөр замын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөн манай улсад болно. Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Үүний дараагаар төмөр замын царигийн асуудлыг ярина” гэж хариуллаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.8.134.46) 2025 оны 03 сарын 13

I”m imsdpseer. You”ve really raised the bar with that.

1  |  0
Zochin(103.26.194.127) 2025 оны 03 сарын 13

Uvs aimgiintenderiig ene said meddeg gene lee

1  |  0
Top