Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжинэ...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжинэ гээд зарлачих” хэмээн өчигдөр хэлж байна лээ. Тодорхой хэлбэл Монголын хэвлэл мэдээллийн байгууллага улс төрчдийн халаас, хэтэвчинд бойжиж байгаа энэхүү байр байдлыг өөрчлөхийн тулд хэвлэлийнхэн улстөрчидтэй гэрээ хийх биш нийгэмд жинхэнэ баялаг бүтээж байгаа бизнесийнхэнтэй ойрхон байх нь зөв гарц гэдгийг тэр хэллээ. Тэрээр  хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл болох 300 гаруй хүнтэй “Зангиагүй уулзалт” хийсэн юм.  “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар санал солилцохоор, энэ тал дээр бүгдээрээ нэгдсэн ойлголттой болохоор зангиагүй уулзахаар шийдсэн аж. Түүнчлэн энэхүү санаачилгын  хүрээнд нэн тэргүүнд шийдэх чухал асуудлууд, шинэ хууль журам, өөрчлөлт, зохицуулалтын талаар өчигдөр цугласан эрхмүүдтэй санал бодлоо хуваалцаж байсан. Уулзалтад оролцогчид Ерөнхийлөгчийн санал санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, улс оронд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн оновчтой шийдэх тал дээр санал бодлоо илэрхийлцгээсэн юм.  


Ерөнхийлөгч хэлэхдээ  “Улстөрчид бол салхи дагадаг хүмүүс. Хууль гэнэт гарчихдаггүй. Иймд бизнесийнхэн явцын дунд нь алдаа дутагдлыг нь засах хэрэгтэй” гэсэн юм. Бас бизнесийнхэн аливаа хууль журмыг гарсных нь дараа дуугарахаас гадна, гарахаас нь өмнө шийдвэрт нь нөлөөлөх боломж бололцоогоо дутуу ашигладаг тухай яригдлаа. Тэгэхдээ тэр нь улстөрчдийг лоббидох гэсэн утга бус. Харин хэвлэлийнхэнтэй хүч хавсран эрүүл шийдвэр гарахад нь нөлөөлөх ёстой гэсэн агуулгатай байв. Нэг ёсондоо бизнесийн салбарынхан  хэвлэлийнхэнтэй  хамтарч ухаалаг төрийг хөрсөнд буулгаж, түмэнд ойртуулсан салхийг сэвэлзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах талаар ярьсан нь оролцогчдыг талархлыг яах аргагүй хүлээж байв. Мэдээж төр зүгээр суугаад байх учиргүй. Хийх ёстой зүйлээ хийх учиртай. Харин тэр нь юу вэ гэдэг дээр Ерөнхийлөгч хэлэхдээ Том төрөөс ухаалаг төр болж шилжихийн тулд төр юм болгон руу хутгалдаж орох биш. Институт бүрт  өөрийн хийх ёстойгоо л хийх боломжийг олгохын чухлыг хэлж байлаа. Түүнчлэн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих явцыг хуулийн хүрээнд хийх хувьсгал хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн бөгөөд энэ хувьсгалтай холбоотойгоор 13 хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барина гэдгээ хэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zasvar(112.72.13.8) 2025 оны 03 сарын 13

populist-uudiig demjihguibuteegchidiig demjine gej helbel deer. Populistgedeg ugcameraar garah geed guugeed baidag ih olon hund hamaarna daa

1  |  0
kkkem(103.26.194.118) 2025 оны 03 сарын 13

jishee n adidas

1  |  0
Top