Р.Амаржаргал гишүүн та УИХ- ын гишүүд явахыг зөшөөрсөнгүй гээд суугаад байх уу эрхээ эдлэх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн ч намын бүлэг нь хүлээж аваагүйгээс энэ асуудал шийдэгдэхгүй байсан. Харин өнөөдрийн   УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцсэн юм.  Гишүүдээс санал хураахад  65 гишүүнээс 34 гишүүн чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танхимдаа үлдэх болж байна.
 
УИХ-ын гишүүд Р.Амаржаргал гишүүнээс чөлөөлөгдөх болсон шалтгаанын талаар асуулт асууж,  тодруулга авсны дараа саналаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураасан байна. Харин хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмтэй манай орны хувьд энэ бол хүнээр шийдүүлэх асуудал биш байж болно. Ангийн нөхөд нь түүнийг гаргахыг хүссэнгүй харин одоо Р. Амаржаргал гишүүн ямар сонголтыг хэрхэн хийх бол гэдэг иргэдэд сонин. УИХ-ыг хаяад эрхээ эдлээд явах уу. Эд нар намайг явуулсангүй гээд суудалдаа суугаад үлдэхүү...

Н.Ганчимэг 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top