С.Бямбацогт сөрөг хүчний даргын зангарагийг харуулах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Шинэчлэл тийш зорьсон  МАН-ын Их хурал удирдлагын аппарат дахь нөхдүүдээ халж сольсон ч, тэдгээр нөхдүүдэд итгэх итгэл нийгэмд, нийтийн дунд өндөр байж чадахгүй байгаа. Тус намын даргын суудалд хоёр дахиа суугаад байгаа М.Энхболд болоод Генсекийн албанд томилогдсон Ж.Мөнхбат нарын  хоршил үнэхээр энэ намыг өөрөөр залуурдаж чадах уу гэдэг асуулт тавигдсан хэвээр байгаа. Тэгвэл энэ үүх түүхтэй намыг ирэх жилүүдэд, тун ойроор ярьвал 2016 оны сонгуульд улстөрийн хүчний байр сууриар нь дахин өөрөөр таниулахад чухал үүргийг хүлээх нэгэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байх ёстой. Улстөр, ордны гадаах МАН-ын бодлого, дуу хоолойг улстөрд утгаар нь хүргэх, тэрдундаа АН засаглаж байгаа энэ цаг үед хүчтэй сөрөг хүчний байр суурийг харуулах, хийж чадах шаардлага УИХ дахь МАН-ын гишүүдийн өмнө байгаа. Тэр ч үүднээсээ өнөөдөр Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд Н.Энхболдын оронд С.Бямбацогтыг томилсон нь  боломжийн томилгоо болсон харагдаж байна. Удирдах зөвлөлийн хуралд Су.Батболд, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар өрсөлдсөн бөгөөд Су.Батболд олонхийн санал авч чадалгүй үлдэж, харин Ж.Энхбаяр, С.Бямбацогт  нарын нэрийг бүлгийн хурлаар хэлэлцэн түүнийг томилоод байна. С.Бямбацогтын хувьд  МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан, туршлагатай. Сөрөг хүчний статустай үзэгдэх намынхаа байр суурийг тод томруунаар илэрхийлж ирсэн нэгэн юм. Ингээд түүний намтарыг хүргэе.

Сандагийн БЯМБАЦОГТ

 

Боловсрол:

 

     - 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

 

     - 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,

 

     - 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

 

Ажилласан байдал:

 

     - 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,

 

     - 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

 

    - 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,

 

    - 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,

 

    - 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

 

     - 2008, 2012 оны сонгуулиар тус тус Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Mongoor zodoj ix xurliin gishvvn bolcon tenderchin baagii chadax uu

1  |  0
Zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Mongoor zodoj ix xurliin gishvvn bolcon tenderchin baagii chadax uu

1  |  0
малчин(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

үхэрчин хүү сэрэндоржийн бямбацогтоо хө өглөө босоодооо 26 малаа хариулнаа хө хөө

1  |  0
малчин(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

үхэрчин хүү сэрэндоржийн бямбацогтоо хө өглөө босоодооо 26 малаа хариулнаа хө хөө

1  |  0
zochin(93.1.85.32) 2025 оны 03 сарын 13

chal teneg huduunii mal chuu dee nudiig ni har daa gaihsan hachin gar

1  |  0
Top