Ким Чин Ун хүргэн ахаа намаасаа хөөж хэргэм зэргийг нь хураан авсан нь батлагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр, улсынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг Чан Сон Тэкийг намаасаа хөөж, бүх хэргэм зэрэг, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдгийг баталлаа. Ким Чен Ирийн төрсөн дүү Ким Кён Хуйгийн нөхөр Чан Сон Тэк нь Хойд Солонгосын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний Үндэсний батлан хамгаалах комиссын дэд даргын алба хашиж байсан юм. Гэвч түүнийг Хөдөлмөрийн намыг дэмжиж буй мэт жүжиглээд далдуур намын эсрэг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгаж, намаас хөөсөн гэнэ.

Түүнийг буруутгасан шалтгаан нь Ким Чен Уны тушаалыг удаа дараа зөрчсөн, үндэсний үнэт баялгийг хямд үнээр худалдсан, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, казино тоглосон гэх зүйл ангиар хөөжээ. Чан Сон Тэк нам, төрийн дайсан болсон учир Ким Чен Ирийн төрсөн дүүтэй амьдрах эрхгүй болж албан ёсоор салсан байна. Тэр хоёр гурван хүүхэдтэй юм.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.113.138) 2025 оны 03 сарын 13

ta nar eh oronoo hariinhand tsulmuulchiheed, uls tur ediin zasgiin gol sudasaa hujaagiin erliizuuded bariulchihaad aztai, erh chuluutui humuusuu bodood uz dee

1  |  0
Zochin(103.26.194.112) 2025 оны 03 сарын 13

Sain unshdaa humuus ee Ali shudarga uil hiisen b.na Kim Jon uniig demjij bna jinhene ardichlal mun bna nuguuh n busarmag amidral hvnii erx bish

1  |  0
Зочин(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Эрх чөлөөгүй амьдарна гэдэг энэ дээ.

1  |  0
зочин(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Энэ ард түмэн ямаразгүй хүмүүс вэ

1  |  0
Top