Хэн МАН- ын бүлгийн дарга болох вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан. Тэрбээр ямар шалтгаанаар дээрх шийдвэрт хүрсэн талаараа мэдээлэл хийж байгаа юм. Харин түүний  оронд  хэн бүлгийн дарга болох талаар яригдаж эхэлсэн байна.

МАН-ын бүлгийн шинэ дарга болох магадлалтай хүмүүсийн дотор намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа аж. МАН-ын 27-р Их хурлаар баталсан шинэ дүрмээр  намын дарга нь УИХ дахь бүлгийн даргаар ажиллаж болно гэсэн өөрчлөлт орсон байна.  Мөн намын дэд  даргаар өөр хүнийг томилох мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chubo(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

tsoonhiin huwid bol namiin dargani bulgiin dargabsan ni ali ali talaa bodooduzsen ch deerdee

1  |  0
Top