УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш хэлэлцэнэ. УИХ-д гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд 21 хонож буй ч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй байгаа юм. Маргааш хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтаад Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.
Өнгөрч буй долоо хоногт Тэрээр өөрийнх нь хүсэлтийг хэлэлцэхгүй бол хэвлэл мэдээллийхэнд хандана гэж байсан юм. Харин УИХ энэ асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулснаараа Р.Амаржаргал ангидаа үлдэх эсэхийг нь шийдвэрлэх юм. Олонхи буюу АН-ынхан түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд УИХ төдийгүй Ардчилсан намын үнэт зүйл хэмээн "Томоор" тодорхойлоод байгаа. Түүнийг явуулах, авч үлдэх эсэх асуудал одоо л нэг шийдвэрлэгдэх янзтай...

Сэтгэгдэл ( 0 )