Ерөнхий сайд гишүүдийн асуултанд хариуллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод салбарын сайд нар УИХ-ын гишүүдийн асуултанд хариуллаа.

УИХ-ын З.Энхболд хуралдааны эхэнд Монголын уран бичлэг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн бол өнөөдөр Монгол гэр бүртгүүлсэн байна. Ингэснээр монголчуудын үнэт түүх, соёлыг илтгэх зургаан биет бус соёлын өв ЮНЕСКО-д амжилттай бүртгүүллээ, Монгол бичгээ надаас эхлээд гишүүд хэрэглэхийг уриаллаа.

”Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг буцаан татсаныг танилцууллаа.

УИХ-ын гишүүдийн олонх тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээллийн цаг нь сэдвийн хувьд чөлөөтэй, бүх гишүүд ерөнхий сайдаас сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой бөгөөд хуульд зааснаар асуулт хариулт, үг хэлэх үйл ажиллагааг 1 цаг 30 минутад багтаан явуулах байсан ч 1 цаг илүү үргэлжлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Н.Батцэрэг, А.Тлейхан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариултаа авлаа.

УИХ-ын гишүүд эхлээд Бүсийн нэмэгдэл хэрэгтэй байгаа, алслагдсан аймгуудад иргэдийн амьдралын түвшин дордсон байна, үнэ тогтворжуулах асуудал юу болсон тухай асууллаа.

Ерөнхий сайд хариулахдаа Бүсийн нэмэгдлийн талаар бүтэн жил ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Бусад орнуудын бүс нутагт ямар зохицуулалт байдгийг нь судалсан. Эдийн засгийн арга хэмжээ авч байгаа. Ирэх жил Говь-Алтай аймгийг засмал замаар холбоно. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэж байгаа, Жишээлбэл Зам-Үүдээс 1 тн ачааг төмөр замаар 350,0 мян төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол засмал замаар тээвэрлэхэд 1 тн ачааг 150,0 мян төгрөг болж байна.

Баруун гурван аймагт зах баригдаж байгаа. Нэг ам метр нь арван мянган төгрөг болно. Очоод түрээсийн төгрөгийг нь багасгаж байгааг бүсийн нэмэгдэл гэж ойлгож болно. Увс аймагт бензиний үнэ 80 төгрөгөөр хямдарч очиж байна. Баян-Өлгийд ч хямрахаар болж байна. Баруун аймгуудад гурил очихдоо тээврээс болж үнэ нь өсөөд байсан. Иймд баруун аймгуудад гурилын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд баруун аймагт тарьж буй улаан буудайн урамшууллыг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж шийдсэн. Тариалалтыг нь ингэж дэмжиж байна. Оношлогооны төвийг аймгуудад бий болгож байгаа. Ингэснээр аймгийн иргэд оношлогоонд орох гэж хот руу ирэхээ болино, зардал нь үгүй болно гэсэн үг. Баян-Өлгийд цементийн үйлдвэр баригдах ажил нь эхэлчихсэн байгаа. Хэрэв эндээс цементээ хангадаг болвол эдийн засгийн их ач холбогдолтой. Мөнгө өгч халамжлах тухай биш бэлэнчлэх сэтгэлгээг халах, ажил орлоготой болох, мөнгө олох боломжоор нь хангаж байна.

Мөн орон нутаг дахь Засаг дарга нарын томилгооны асуудлыг яагаад гацаагаад байгаа тухай гишүүдээс асуулт гарч байлаа.

Ерөнхий сайд ч үүнд Засгийн газарт хамааралгүй, шүүхийн асуудлаас болж хүлээгдэж гацсан зүйл байгаа гээд дараахь хариултыг өглөө. Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшигчийг би томилохгүй гэсэн, Бадамсүрэнг засаг даргаар томилоогүй нь зөв гэсэн шүүхийн шийдвэр гарч миний зөвийг баталсан. Хөвсгөл аймгийн нэр дэвшигч Ганболдыг томилоогүй асуудалд мөн нэгдүгээр сард шүүхээр заргалдсан. Шүүхийн шийдвэр сүүлд Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хоёр аймагт МАН олонх учир иргэдийн хурал хуралдаад л хүнийхээ нэрийг гарга гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хийх ажил олон байгаа. Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа хийсэн шиг хийнэ. Утаатай ч тэмцэнэ, юу ч байсан хийсэн шиг хийнэ. Өнгөрсөн нэг жилд ажилласан шигээ дараагийн гурван жилдээ ажиллана. Бид мөнгө төгрөг идэж уух гэж ажиллаагүй. Хичнээн гүжирдсэн ч бид хийдгээ хийнэ. зүтгэнэ. Бид эрүүл саруул шүүмжлэлийг минут секунд тутамд сонсоно. Шүүмжлэл гомдол бүрийг авна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZZZ(124.158.88.49) 2025 оны 03 сарын 13

Ардчилал эрх чөлөөнийхөө баярыг ард иргэдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэж ялих шалихгүй зүйлээр хоригдогсодоо өршөөж бүх нийтээр баярлах нь зүйтэй гэж бодож байна.12 сарын 10 дэлхийн хүний эрхийн өдөр ардчилал эх оронд минь үүсэн бий болж шинэ эрх чөлөөт иргэн болсны баярын мэндийг төр барьж байгаа Ардчилсан засгийнхандаа өргөн дэвшүүлье.Ардчи

1  |  0
Top