Улс төрийн нам гэдэг хэдэн хүний тоглоом биш, хэн дуртай нь шинэчлэл нэрийн дор үүх түүх, үзэл баримтлал, үнэт зүйлс, урагшлах ирээдүйг нь дэвсчихэж болдог ч эд биш. Нам гэдэг нь засгийн эрхийн төлөө үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бүлэг гэдэг ч АН-ын гүйцэтгэх үүрэг роль, үүрэх ачаа нь илүү өргөн, илүү хүнд. Монголын улс төр шударга, эдийн засаг нь дэвшилтэй, монголчуудын амьдрал илүү сайхан болох эсэхэд Ардчилсан намаас их зүйл хамаарна. АН-ын аль ч шатанд өрнөж байгаа үйл явц, тэр дундаа байр суурийн маргаан гэхээсээ хувь хүмүүсийн өс хонзон, шидсэн чулуу бүгдийг нь эргээд онодог. Сөрөг хүчинд яг ийм далим, давсалж хөөсрүүлэх шалтаг хэрэгтэй. Ийм түүх саяхных бөгөөд үргэлж давтагддаг. Монголыг Монголоор нь гэдэг шиг АН-ынхан цул нэгдэлтэй болчихоороо дийлддэггүй учраас үргэлж хагалан бутаргаж, Түгжил маягийн нөхдүүдийг худалдан авч, хуйвалдаж хатгаж ашигладаг. Олон хүний дотроос Түгжил олдоно. Түгжилгүй газарт зүгээр түгжрэлгүй урсгалаараа шахуу сонгуульд ялдаг, Түгжил нь олон газар хамаг хүчээ хоорондоо талцан хуваагдахад зориулж суудал дутдаг.
Нэр ус нь АН-д харьяалагдддаг нидэр дээрээ МАН-ын талд үйлчилдэг, наанаа ардчилагч, цаана нь МАНгаруудын найруулгаар дуугардаг явдлын тод жишээ нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатарын шинэчлэл хэмээх жүжиг. АН-ын үүх түүхийг ч мэдэхгүй, эрх чөлөөний үзэл санаатай намд элсээд удаа ч үгүй энэ залуу аймгийн Намын хороог толгойлмогцоо гишүүдтэйгээ биш албан тушаалтнуудтай, МАН-тай нийлсэн. Тэд нар нь аймгийн засаг даргын орлогч зэрэг албан тушаал хүртэж улсын хэмжээний 21 аймагт үлдсэн цорын ганц МАНАН-г үүсгэсэн хүмүүс. Одоо Дарханд л МАНАН байна. МАНАН үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр мөнгө, эрх мэдэл, хуйвалдаан, гүтгэлэгт дулдуйдан тийм ч амархан сарнидаггүй юм байна. АН Засгийн газраас эхлээд бүх түвшинд МАНАН-г арилгасан учраас орон нутгийн чанартай сүүлчийн МАНАН-гаа хамгаалж хаацайлахын тулд ямар нэг сөрөг дүр, муу хүн тодруулж дайрч давшлах улс төрийн тоглоом зохиох ёстой болсон юм. Намын батлахаа сайн дураараа өгч, АН-ын гишүүнчлэлээс гарсан Л.Наранбаатар "Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн" гэгчийг байгуулсан гэж 11 дүгээр сарын 26-нд байгуулсанаа зарлав. Л.Наранбаатар хэвлэлд өгүүлэхдээ “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам бол “Бурхан халдун” группын өмч болчихсон шүү дээ. Намын удирдлагад энэ группийн удирдлагууд л ээлжилж суудаг. Үүнээс болоод Дархан-Уул аймгийн Ардчилсан нам ямар ч нэр хүндгүй болж, сонгуульд байнга ялагдал хүлээдэг болсон гэхэд болно. “Бурхан-халдун” группын захирлууд болон охин компанийнх нь гүйцэтгэх захирал асан Г.Гантулга нар намайг “Намын даргын ажлаа хүлээлгэж өг” гэж дарамтад оруулсаар байгаад би ажлаа өгсөн” гэх агуулгатай зүйлийг ярьсан юм. Дарханыг цэнхэртүүлж, АН-ын хөх тугаа 20 гаруй жилд мандуулж чадаагүйг хүлээн зөвшөөрдөг жирийн гишүүд нь Н.Мөнхдаш, Н.Мягмардаш нартаа ам сайтай байдаг. Л.Наранбаатарыг нарийн яривал танихгүй хүн ч хамаагүй олон. Яагаад гэвэл энэ “Даш”-ууд л Дарханыг ноёрхсон Д.Хаянхярваа, түүнтэй хуйвалдагсадтай эр хүн шиг, АН-ынхны нийтлэг зангаар зоригтой тулж тэмцэж ирсэн юм.
УИХ-ын 2008 оны сонгуульд Н.Мөнхдашид ялалт байгуулах боломж, магадлал маш их байсан ч АН дотор нэг нь нөгөөгөө эсрэг талтайгаа хавсайдаж замаасаа зайлуулдаг гашуун түүх давтагдсан. МАН-ын Д.Хаянхярваатай эрх ашгаа нэгтгэн жүжиг дэглэсэн, эсрэг талдаа дүрэм зөрчин үйлчилсэн засаг даргын орлогч О.Баярсайханд эр хүний үг үг хэлж, согтуу байсан тэр нөхрийг машин дотроосоо ганц цохиод авчихсан юм. Хэнтийн уугуул У.Хүрэлсүх Төрийн ордонд Г.Баярсайханд, Хэнтийн уугуул Н.Мөнхдаш мөн Баярсайхан гэгчид машин дотор гар хүрсэнээрээ их адилхан тохиолдол. Харин Г.Баярсайхан гишүүн гомдол гаргаагүй, У.Хүрэлсүх ч эр хүний имиж алдар хүртсэн.
Харин Н.Мөнхдаш эрүүгийн гэж цоллогдон, сонгуулиас хасагдсан, толхилцооныг салгасан ах Н.Мягмардаш нь ч хамт хэлмэгдсэн. Үр дагаварт нь намааараа бол МАН ялсан. Төрсөн ах дүү нарыг хамтад нь, Дарханд болсон явдлыг Нийслэлийн шүүх дээр, төрсөн өдрөөр нь тасалсан юм. Хувийн Лексус машинд болсон явдлыг нийтийн тээврийн хэрэгсэл мэт танхайн хэрэг гэж шийтгэсэн. Өнөөдөр ч Lexus-470 гэдэг нийтийн тээврийн хэрэгсэл автобусны оронд шугаманд явдаггүй боловч МАНАН-гийн захиалга тийм л хүчтэй байсан. Д.Хаянхярваа, МАН-тай хувь, хувьсгалын бүхнээ зориулан ач тач үзэлцэж, ах дүүгээраа ял авч, хөгшин ээж, гэр бүл, үр хүүхдээ давхар яллуулсан хүмүүс Л.Наранбаатарын ярьсан шиг Д.Хаянхярваатай яаж хуйвалдах юм бэ? Ээжийг минь зовоолоо, ах дүүгээрээ хохирлоо гэж талархан баярлах юм уу? Улс төрд үнэн биш гэхэд ядаж үнэмшилтэй үг хэл зохиож байх хэрэгтэй. Бүх амьдралаа зориулж, хохирохдоо хохирсон ч гонгинохгүй яваа эр хүмүүс хамгийн гол өрсөлдөгчдөө бууж өгөх, нэр төр лүүгээ нулимуулах хөгийн зангүй байдаг юм.
Иргэн Н.Мөнхдаш Дархан-Уул аймгийн Газрын албанаас 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдаанд оролцож 12000м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай газрыг 27 сая 100 мянган төгрөгөөр ялагч болон худалдаж авсныг гэрчлэх баримтыг та харж байна.
Одоогоос бараг долоон жилийн өмнөх төгрөгийн ханшаар ийм үнэ хүрсэн дуудлага худалдаа тэр жилүүдэд өөр ганц ч удаа болоогүй. Дуудлага худалдаагаар авсан баримтыг нэг залуу амны зоргоор үгүйсгэх боломжгүй.
Шинэчлэл нэрээр халхавч хийн МАНАН-гаа хамгаалж, амьдрал мэдэхгүй, эр хүний хударга, шинжгүй хүмүүс зохиосон ч хөгийн юм бодож олдог нь энэ. Сонгууль болохоор албан тушаал харж гүйж ирээгүй, сонгуулийн бус үед ч эмнэлтэг машин, ирггэдэд ногооны үр хандивлаж, тэмцээн уралдаан ивээн тэтгэж, бүтээн байгуулалт хийж, 1000 хүнийг ажлын байртай болгосон “Хэлэх үгтэй хийсэн ажилтай” нь “Дашууд”.
Л.Наранбаатар илүү харж билүү долоосон нь...
Л.Наранбаатар Дарханы Ардчилсан намын даргын суудлаасаа “Бурхан-халдун” группын шахалт шаардалтаар буусан гээд байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ илүү харж билүү долоон байж өөрөө хүсэлт гарган суудлаасаа буусан баримтыг танд харуулж байна.
Уул уурхайн яамны ТЗУГ-ын дарга Д.Батболд татварын байцаагч эмэгтэйчүүдийн хэрэг явдлаас улбаалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөмбөгдүүлж байхад Л.Наранбаатарт түүний суудал онгойн харагджээ. Л.Наранбаатар ашигтай суудалд очихын тулд долдугаар сарын 17-ны өдөр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Архангай аймгийн 90 жил, Их хурд руу морь уях гэж биш өөрийгөө тэр албан тушаалд сойх гэж явж очсон. З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар ч тэр наадамд хүрэлцэн очсон бөгөөд Л.Наранбаатар тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнхөө сайн сайхан ажилласныг дуулгасны сацуу намын даргаасаа буугаад байгаагаа ч дуулгасан байдаг. Дарханчуудын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд угаас АН-д элэгтэй, Ц.Элбэгдоржийн хийсэн ажлыг дэмжих итгэлтэй, орон нутгийн сонгуульд МАН-ын мөнгөөр баахан хүн бие даадаг шиг санал хуваагдал нь байгаагүй билээ. 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж Дарханд 52 хувийн санал авч ялж байсан, 2013 онд харин ч бага зэрэг багасч 50 хувьтай гарсан билээ. Ц.Элбэгдоржийн ялалт, АН-ынхан, ард түмний ялалт байсан болохоос Л.Наранбаатарын албан тушаалын шагнал биш гэдгийг туршлагатай, боловсролтой улс төрчид мэднэ, тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хэн нэгийг төрийн албанд томилдог зүй тогтол үгүй. ЭБЭХ-ний сайдаар Д.Зоригт, АМГ-ыг МАН-ынхан эзэгнэж байхад Л.Наранбаатар дотно холбоотой, уул уурхайн зөвлөгөө өгдөг компанитай.
Дархан-Уул аймгийн засаг дарга, аймгийн МАН-ын дарга С.Насанбат “Шарын гол” ХК-ийг ТУЗ-ийг тэргүүлж байхад ч Л.Наранбаатарын компани зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Л.Наранбаатар ардчилсан Ерөнхийлөгчийн давхар ялалтыг өөртөө ашигтай болгох гээд чадаагүйдээ уур унтуутай явж Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр болж, чамгүй асуудал дэгдээсэн. Учир нь “Би намаас гарсан ч АН-ын хүн гэсэн үг. Намайг дэмжээрэй” хэмээн суртал ухуулга хийж, 250 хүний гарын үсэг хуурамчаар цуглуулсан нь илэрсэн тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Л.Наранбаатарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан юм. Хонгорын нөхөн сонгуульд алдарт цианитын хордлогын үед байгаль орчны байцаагч байсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй, сумын засаг дарга Н.Лхагвасүрэн МАН-аас нэр дэвшсэн. АН-аас Н.Мөнхдаш өрсөлдөж 90-хэн саналаар Н.Лхагвасүрэн гарч ирсэн шалтгаан нь албан тушаалын эрх мэдлээ ашиглан, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд хууль зөрчин газар бөөндөн олгосон. ИТХ-аар хэлэлцүүлэлгүй, эх орны газрыг хувийн юм шиг олгож, МАН-д элсүүлж, өөртөө санал өгүүлсэн луйвар нь шүүхийн шатанд явж байна.
АН-ыг шинэчлэх дуртай Л.Наранбаатар үүнд нь баярлаж, МАН-ын нэр дэвшигч эх орны газрыг хувийн мэт дур зоргоор бөөндөн тараасан луйврын тухай ярихын оронд “Намайг албан тушаалаа өгсний дараа “Бурхан халдун” группын захирал Н.Мөнхдаш миний оронд очиж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга гэсэн нэрийн дор Хонгор суманд болсон нөхөн сонгуульд оролцож ялагдал хүлээсэн нь ч үүний илрэл биз. Намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа намын гишүүд дэмжигчид маань намайг “Хар амиа бодож явлаа. Гишүүд дэмжигчдийн итгэлийг алдаж байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг хэн шинэчлэх вэ” гэж ярьжээ. Хэнийг өмгөөлж байна вэ? Залуу хүний хувиар эхлээд итгэл хүлээлгэснийг үгүйсгэх нь дэмий хэрэг. Гэхдээ тэр олны итгэлийг өөрөө хүлээж чадахгүй нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд тодорхой харуулжээ.
Би бизнестэй, хөл дээрээ зогссон хүн, намайг эгнээндээ нэгтгээч гэж гуйж гувшин байж АН-д орж ирсэн тэрээр өдгөө “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдгийн үлгэрээр АН-даа харш зүйлийг л сэдэж хийж явна. Олны нүүр нүдэн дээр өөрийгөө өндөг шиг өөгүй мэтээр аяглаж, Дарханы АН “Бурхан Халдун” гэдэг группынх боллоо гэж ярьж байгаа түүнд өөрт нь ч компани бий. Тэгчихээд намын дарга хүнд компани байж болохгүй мэтээр, компанид ажиллаж байсан хүн намд ажиллаж болохгүй мэтээр хэлж ярьж явах нь зохимжгүй. Ерөөс улстөрчдийн үүх түүхийг сөхөж харвал бизнесийн талбараас улстөрд хөл тавиад төр түмний төлөө ажиллаж байгаа нь олон шүү дээ. Тэгтэл бизнестэй л бол улстөрөөс тасархай хол байх ёстой юм шиг л хэлж яриад байдаг. Тэгсэн мөртлөө өөрөө улстөрд улаан хоббитой хэрнээ уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг “Гложекс” гэх компанитай. Мөн түүнд уул уурхайн мэдээллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг сайт бий. Тэр өөрөө хэлэхдээ энэ хоёр компаниараа дамжуулж Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бодлогыг зөв голдрил руу нь чиглүүлэх бодлогын судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг ч бодит байдал дээр түүний бизнесийн ар нөмөр нөөлөг талыг харвал МАН талдаа байдаг. Тэрээр АН-ын дээвэрт багтахаасаа өмнө МАН-ын дэмжлэгээр хэд хэдэн томоохон төслийг авч, бизнесээ өргөжүүлсэн. Тиймээс ч өдгөө түүний хийж байгаа үйлдлүүд нь араасаа сэжиг дагуулж байдаг юм.
Мөн түүний амнаас унасан анхаарал татсан үг бол Н.Мөнхдаш нарын дарамт дор амьдрах аргагүй боллоо гэх агуулгатай шахуу байгаа. Тэгтэл хэрэг дээрээ Н.Мөнхдаш эр хүний хувиар улаан нүүрэн дээр нь “Л.Наранбаатар аа, чи бол тал талд зусардсан хөгийн амьтан шүү” гэсэн л агуулга яваад байгааг эрхбиш хүмүүс сонсоод ойлгоод авчихаар юм билээ. Түрүүн өгүүлсэнчлэн Л.Наранбаатарын ад үзэж, зайлуулахыг шаардаад байгаа “Даш”-уудад намынхаа төлөө болоод нутаг орныхоо төлөө хийсэн бөгөөд хийж байгаа зүйл цөөнгүй. Хонгороос угшилтай Д.Хаянхярваа гишүүний Дарханд тогтоосон ноёрхлын эсрэг гандан буурахгүй сөрж ирсэн гэдгээр нь Н.Мягмардашийг тодотгон сайшаадаг юм. Нэг л жишээ татахад, Д.Хаянхярваа эрхэм Дарханы бирж гэж хар захыг гадаа гудамжинд олон жил ажиллуулж, түрээслэгчид нь яг л Нарантуулын наймаачид шиг хүйтэнд хөрч, халуунд халж, эрүүл мэндээ алдаж өдийг хүрсэн байдаг. Гэтэл Н.Мөнхдаш Дархандаа яг л Дүнжингарав шиг халуун, дулаан тохилог захыг барьж, байгуулан олон амьтныг гэсгээж байх юм. Тэгэхээр энэ мэтчилэн ярихад л хэн нь хэн бэ гэдэг нь эрэмбэлэгдэх хүмүүсийн талаар ам хуурайгүй чалчиж яваа Л.Наранбаатар өөрөөсөө ичиж амьдармаар юм. МАН-ынхан АН-ыг шинэчлэх юм уу? МАНАН Дарханд хэвээр үлдэх юм уу?
Сэтгэгдэл ( 7 )
hunii amdral gej buh zuil el nuden deer haragdaj baidag uchraas henen yuu hiisnen harag daj baigaa uul n darhan mash saihan hot ungan huuhduud hugjuul nee hun yuu gej yarih hamaagui bitgii sandar buh yum il bain aa yaag uneniig helhed hiisen ajila duviilgedgui daruu yavdag humuus tanai namd ih uchir baina songuul ch ter ern sainl bod ahn itgej baina uhaantai shuu ajilaal san hiigeed yavj baihad ujirn oldn oo
Дарханд очоод захын хүнээс асуу. Мөнх-даш гэж хэн бэ? Наранбаатар гэж хэн бэ гээд. Мөнхдашаа чи энийг уншиж байгаа бол нэг юм хэлчий. Чам шиг хорны хутгуурыг надаар хэлүүлэлтгүй бүх хүн мэдэж байгаа. чам шиг намын хороог ах дүү, хамаатан садан, найз нөхөдөөрөө дүүргэчээд дарамталж санал авдаг үе өнгөрсөн. өөрийнхөө оронд ах дүүсээ тавина. ийм байж болох уу? ямар ялзарсан засаг гэхээрээ ийм байдаг юм. Тэр хойно нь байдаг З.Энхболд гишүүн наад хэдэн дашууддаа хэлэх хэрэгтэй. намаа ялагдалд хүргэсэн бол дүрмийнхаа дагуу албан тушаалаа өгөх хэрэгтэй. хамаатан саднаа тавьж хүн хуурж байсан дорвол.
АК нам ер нь л Түгжлүүдийн цуглуулга шүү дээ. Бат-Үүлийг түгжилддэг бас нэг Түгжил байна.
Hogiin gar bna da zail da
hugiin gar bdagiin hiidgee l hiigeed yvj bgam bna yanaa ene ylzarsan zaluus
INGEED L ZALUUSAA OOD NI GARGAHGUI OOROO BUTEESEN AMIDRALAA BANKNII DAMPUURLIIN UED UHEH GEJ BAIGAA AHAARAA ZEEL AVHUULAN ARD TUMNII MUNGUUR BAYAJSAN MUNGUTEI GARUUDIIN RETSIDEV ZOHION BAIGUULALTTAI UILDELD HOHIROH VII GEJ L SANAA ZOVJ BNA . DARHAND NI ARDCHILAL NI YALNA UU MAN NI YALNA UU. UNEN HAMAA ALGA
Huvsguld gundalain tugjiluud irj hutgalaad yablaa