УИХ-ын чуулганы хуралдаан Төрийн ордонд болно. Гэвч өнгөрсөн өдрүүдэд болох байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилж, хуралдаагүй юм.
Өчигдөр л гэхэд Алтны тухай хуулийг хойшлуулсан билээ. Тиймээс чуулганаар яг ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Тэр ч бүү хэл чуулганы ирц хүрэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа билээ. Тодорхой зүйл гэвэл Ерөнхий сайдын мэдээллийг 14 цагаас сонсох юм. Сүүлийн үед байнгын хороодын хуралдаан ирц хүрэхгүйгээс олон хуулийн төсөл, тогтоол, хөтөлбөрийг хэлэлцэж чадахгүйд хүрч улс орны эрх ашигт саад учруулж байгаа учраас ажилдаа ирдэггүй гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг ч зарим гишүүд санаачилна гэж ярих болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )