Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Хятад улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр эдийн засгийн өсөлт, шинэчлэлийн бодлогын түнш болно гэж мэдэгдэв. Дэвид Камерон улс төрийн эрх мэдлээрээ дамжуулан Хятад, Европын холбооны чөлөөт худалдааны гэрээг хөнгөвчлөхөд түлхэц болно гэж амлажээ. Ерөнхий сайд авто машин, цахилгаан хэрэгсэл зэрэг өндөр үнэтэй 20 салбарын бараа бүтээгдэхүүний тарифыг бууруулна гэж итгэж байгаа гэнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа эхний өдөр Бээжингийн техникийн борлуулагч, үйлчилгээний ажилтнуудад зориулсан Jaguar Land Rover-ийн шинэ академийн нээлтийн ажиллагаанд оролцох юм байна. Энэ үеэр ирэх жил 100 мянган авто машинаар National Sales Company-г хангах 4,5 тэрбум фаундын гэрээнд гарын үсэг зурах аж. Түүнийг бизнесийн томоохон салбарын 120 төлөөлөгч дагалдан явж байна.

Сэтгэгдэл ( 0 )