Л.Цогийг урьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

 

ОХУ-ын Үндсэн хууль батлагдсаны болон Холбооны Хурал байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Москва хотноо Олон улсын парламентын хоёрдугаар чуулга уулзалт болжээ.

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог чуулга уулзалтад урилгаар оролцов. Тэрбээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан, “Улс төрийн болон сонгуулийн системийг хөгжүүлэх олон улсын туршлага”, “Үндсэн хуулийн шинэчлэл: Оросын болон олон улсын туршлага” сэдэвт салбар хуралдаануудад оролцсоны зэрэгцээ ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин, Австрийн Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Райнхард Тодт, ОХУ-ын Төрийн Думын депутат В.Жириновский, И.Матханов, Төрийн Думын Аппаратын олон улсын хамтын ажиллагааны газрын дарга М.Пашков нар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов.

 

Чуулганы нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин удирдан явуулж, Үндсэн илтгэлийг Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко тавилаа.

 

Чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгч урилгаар оролцсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.39) 2025 оны 03 сарын 13

naad durakiig chin urih bish horih heregtei

1  |  0
Top