Цагаан сараар гурван өдөр амардаг болох төслийг байнгын хороо дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “В” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг /хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.


Нэгт. Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хууль санаачлагчид нь хойшлуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.


Хоёрт. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай танилцуулгыг хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулав. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг VIII Богд Жавзандамба хутагтад зориулан хөшөө босгох саналыг холбогдох байгууллага, иргэдээс гаргаж байгааг дэмжиж Байнгын хорооноос шийдвэр гаргах саналтай байгаагаа танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлыг дэмжиж, Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй үзлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gjk(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

Hed honog amardag bsiin

1  |  0
Zochin(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

Tsagaan saraar 3 honog amrahiig demjij bna

1  |  0
Zochin(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

Tsagaan saraar 3 honog amrahiig demjij bna

1  |  0
èðãýí(202.170.68.69) 2025 оны 03 сарын 13

àìðàëò çóãààëãà õºøºº äóðñãàëàà áîëèîä àìüäðàëä õ¿ðòýýëòýé ç¿éë õèéãýý÷ýý öýöýðëýã áàéõã¿é õ¿¿õä¿¿ä íü ãýðòýý øàòàæ ¿õýæ áàéõàä ýëèéðñýí þì õèéæ òºñºâ öîõè÷èõ ãýýä ç¿òãýýä áàéõ þì òºñºë îðóóëæ áàéãàà õ¿ì¿¿ñ íü õýí þì ñîíãóóëüä äàõèæ ñàíàëàà ºã캺ðã¿é áàéíà

1  |  0
Top