Хөвсгөлд дахин сонгууль болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшигчдийг бүртгэлгүй зөвхөн МАН, Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгэн сонгууль зохион байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэн бие даагчид өөрсдийн эрхээ хангуулахаар шат шатны шүүхэд хандсан юм байна. Үүний дараа Мөрөн сумын 5‑р багт С.Оюунчимэг, 7‑р багт Л.Батхүү, Тосонцэнгэл суманд П.Дашзэвэг, С.Гүншир, Рашаант суманд Ц.Амаржаргал, Жаргалант суманд Ц.Бямбасүрэн Бүрэнтогтох суманд Б.Эрдэнэбаатар, Цагааннуур суманд М.Тогтохдэмбэрэл нарыг орон нутгийн сонгуульд шинээр бүртгэж дахин сонгууль явуулах шийдвэр анхан, дунд, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр баталгаажжээ.

Ингэснээр сонгуулийг хуулийн дагуу явуулаагүй, иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо нь долоон тойрогт найман нэр дэвшигчийг шинээр бүртгэн дахин сонгууль явуулахаар болоод байна. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь тус аймагт болох нөхөн сонгуулийн тов, зардал зэргийг хуралдаж, шийдэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Хөвсгөлийнхөн угаасаа л хөөрүү солиотой. Тийм ч учраас АН гарч 23 жил хөөрцөглөн солиорсон. Болохгүй юм байна гээд саяын сонгуулиар арай өөр сонголт хийсэн. Одоо АН-д гарсан улсууд албан тушаал эрх ямбаараа давамгайлаад байгаа болохоор хурдан гарч идэхгүй бол болохгүй юм байна гээд сэтгэцийн өвчин нь хэдэн суманд хөдлөөд байгаа юм байх даа. Солиорчих юмаа. Монголчууд эргүүтээд дуусчээ.

1  |  0
Top