2014 оны төсөв батлагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Хуралдаанд оролцсон 53 гишүүнээс 42 нь зөвшөөрснөөр 79.2 хувийн саналаар 2014 оны төсвийн тухай хуулийг батлагдлаа.

Улсын Их Хурал Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.70.46.11) 2025 оны 03 сарын 13

Идэх мөнгөө батлаа юу, Та нар ард түмэндээ үнэ хүндгүй нэр хугархаар яс хугар гэж байдагдаа эвий дээ өрөвдмөөр л хүмүүсдээ та нар, Төсвийн мөнгөнөөс би юу ч олж долоохгүй биз дээ

1  |  0
Top