МАН-ын толгойд ил бөгөөд далд суусан хоёр авлигач..

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

 

МАН-ын даргын суудалд хоёр дахиа суугаад байгаа М.Энхболдыг удахгүй буух ёстой хүн гэсэн мессэж улстөрийн хүрээнээс хальж байна. Газрын наймааны “Загалмайлсан эцэг”,  хотын мафийн том “толгойлогч” гэхчлэн  таагүй тодотголуудыг өнгөрсөн жилүүдэд өөртөө наачихсан түүнийг МАН-д шинэчлэл дагуулж чадахгүй гэх эргэлзээ илүү давамгайлж байна гэсэн үг. Түүний сая хүрсэн байр суурь ийнхүү ганхах болсны учиг өөрөөс нь эхлэлтэй нь ойлгомжтой ч, түүн дээр нэрмээс болж байгаа томоохон асуудал бол түүнтэй хавсран луйвар хийж ирсэн гэгддэг Т.Бадамжунай нартай бас холбоотой. М.Энхболд, Т.Бадамжунай нар бол Хотын фракцийн тулгуур баганууд бөгөөд тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлж ирсэн нөхдүүд гэдэг нь нууц биш болсон билээ. Тэрчлэн МАН-ыг удирдах боломжтой нөхдүүдийн нэг гэгдэж багагүй хугацаанд яригдсан Ж.Сүхбаатар удирдлагын суудалд сууж чадаагүйнхээ дараа намынхаа бохир завааны тухай ил тодоор дуугарсан. Тэрээр “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгыг загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн хэлж ярьсан нь нэг талаас тэрээр  суудалгүй үлдсэндээ шаралхсаны илэрхийлэл боловч, нөгөө талаас үнэхээр луйврын улстөрчдөө тод нэрлэсэн гэдэг утгаараа болохгүй зүйл үгүй. Яахав, ингэж хэлж ярьж байгаа цаг хугацааны асуудал нь өөрөө ярьсан хүнийг яах аргагүй шүүмжлэхэд хүргэж буй нь үнэн.

 

Гол нь өнгөрсөн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай нар болон МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нарт холбоотой газрын хууль бус наймаа, авлига өгч авалцсан олон хэргийн тухай мэдээлэл гарч байсан ч, эдгээр эрхмүүдийг хууль шүүхийнхэн дийлж гарч байсан удаа үгүй. Ямартаа л М.Энхболдыг хувьдаа газаргүй гэдгийг шүүхээс 30 удаа тогтоосон гэхээр үгүй мөн их асуудалд холбогддог нь тодорхой байгаа юм. Гэтэл М.Энхболдыг хотын дарга, Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын  наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан байдаг. Уг нь Т.Бадамжунай нарын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл ганц нэг гарч байсан ч, төдийлөн өндөр авалгүй дарагдчихаад байдгийн цаана нам харгалзахгүй луйврын үйлсэд гар нэгддэгийн харуулж байгаа ч гэж болох. Ямартаа л өдгөө Т.Бадамжунай эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихэд шадарлаад байгаа гэх мэдээлэл гадагшлах болов. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. Ж.Сүхбаатарын  авлигачдад дайн зарлаад байна гэсэн хэрнээ авилгын мафийн эзэд шорон орохгүй байгааг асуугаад байгаагийн учиг ч явж явж энэ мэт нөхдүүдийн дотно харилцаатай холбогдохыг үгүйсгэх аргагүй юм. Уг нь Т.Бадамжунайг хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсан гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарч байсан ч бас л чимээгүй болсон. Мөн түүнийг "Хадгаламж банк"-ны 14.5 тэрбумын хэрэгтэй холбогдуулан шалгах ёстой байдаг ч, замхарсан. Бас М.Энхболдтойгоо нийлэн Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэг гэхчлэн олон хэрэг дуулдаад л өнгөрдөг болохоос эцэслэн шалгагддаггүй буруу жишиг тогтоод олон жил өнгөрчээ.

 

Ер нь өнгөрсөн жилүүдэд эрх барьж ирсэн хоёр намын нөхдүүд дотор хувь эрх ашгаараа сүлбэлдэж ирсэн нөхдүүд цөөнгүй бий. Тиймээс ч засаг төр солигдлоо гэхэд гэмээ улайдаггүй, хэсэг чимээгүй болчихдог нөхдүүдийн нэг бол Т.Бадамжунай. Тэр одоогоор намын эрх мэдлээсээ ч холдож, харин М.Энхболд нь эргэн ирсэн мэт харагдаад байгаа ч, үнэн хэрэгтээ тэд хүч хавсран МАН-аа залуурдаж эхэлснийг Ж.Мөнхбат Генсекээр сууснаас харж болох юм. Ж.Сүхбаатар ч Ж.Мөнхбатын нэр тодорхой болсны араас Т.Бадамжунайг авлигачаар дуудаж эхэлсэн билээ. Нэг ёсондоо хоёр авлигачийн нэг нь биеэрээ нөгөө нь төлөөллөөрөө  МАН-ын толгойд суусны дараа гэсэн үг л дээ.

 

Түүнчлэн өнөөдрийн  МАН  улстөрийн намын хувьд эрх баригчийн өөдөөс сөрөх чадвар, дархлаа бүрмөсөн үгүй боллоо гэгдэж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй юм. Харин нам хүчин харгалзахгүй луйврын эрх ашгаар нэгдсэн нөхдүүдийн хувьд хэн хэнийгээ улстөрөөс арчин зайлуулахгүй яваад байх тохироо байхыг үгүйсгэх аргагүй...

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(204.195.149.206) 2025 оны 03 сарын 13

Udaxgui jamaaraa yavtsgaana biz dee uiliin uree edlex tsag ni duxsuur l bgaa

1  |  0
МОНГОЛ(49.0.140.160) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ2ДЭЭР ЗАРАХГАЗРЫГ ЗУУЧЛАЖ ЗОХИЦУУЛДАГАН-Ы

1  |  0
ө(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

авилгал мафийн сүүлчийн бат бөх цайз нь говь алтай аймаг

1  |  0
eh oronch(202.126.89.246) 2025 оны 03 сарын 13

humuusiin uhamsar unen doroi boljee elbegdorjiig minii mongoliin ard tumeen geed hoshgiruulchii geed zuragtaar garsaar baital goe yridag geed gargaj baih shig eh ornoo gesen haluun setgelte hunee dugarch chaddaggui geed gargadagui mongoliin ireedui odroos odort burheg bolj bna daa.

1  |  0
содоо(103.26.194.169) 2025 оны 03 сарын 13

Наадуулыгаа та нар сонгоод л гаргаа биздээ. тэгээд чаддаг юмаа л хийсэн юм байгаа биз дээ . Одоо тэгээд оорийг сонголоо . Тэднийгээ л хянахыг бод . Дахиад л 1 жунай бухандай хоертой болчихвол атаархах гэж дахиад нэг зовлон нэмэгдэнэ шуу

1  |  0
zochin(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Sukhbaatar jag uneneer ni heljee.huurhii MAN uurd bajrtai

1  |  0
Suirel(112.72.13.26) 2025 оны 03 сарын 13

Alaach ed nariig hend heregtei um be novshnuud

1  |  0
SATY(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

ENHBOLD ULSTURCHIIN HUVID ZANGARAGTAI CH AVLIGIINHAA ASUUDLIIG TCEGLEHGUI BOL ULS TURUUS NEG MUR ARCHIGDAH BH SHUU

1  |  0
иргэн(103.10.22.2) 2025 оны 03 сарын 13

Бадамжунай чи ямар мөнгөгүй гэх биш Баяр шиг МОНГОЛООС гараад явчихаж болдоггүй юм уу бид авилгагүй амьдармаар байна ш дээ

1  |  0
bi(182.160.33.201) 2025 оны 03 сарын 13

ESTOI DVREEREE HOEOR ZEVYYN AVILGACH NOWSHNUUD DAA > ENE 2

1  |  0
irgen(103.26.194.124) 2025 оны 03 сарын 13

man shinechlegdehgui gedgee namiim dargiin songoltoosoo haraglaa.

1  |  0
irgen(103.26.194.30) 2025 оны 03 сарын 13

man shinechlegdehgui gedgee namiim dargiin songoltoosoo haraglaa.

1  |  0
zochin(182.160.45.125) 2025 оны 03 сарын 13

Man An gelgui bugd adilhan. Heree hereeniihee hariig gaihav

1  |  0
xun(182.160.33.228) 2025 оны 03 сарын 13

unen sh d...bugd l medej bgaash d..yaaagaad tegeed bgaad baidag yum boldoo

1  |  0
Top