Аваргыг ганнам стайлаар “унагасан” Л.Оюун-Эрдэнэ чимээ тасрав уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Нийтийн анхаарлын төвд байсан МАН-ын Их хурал болдгоороо болж удирдлагын аппарат нь өөрчлөгдлөө. Шинэчлэх шаардлагын тухай  ярьж багагүй хугацааг үдсэн намд үнэхээр шинэчлэл ирэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Гаднаас нь харахад намынхаа шинэчлэлийг төдийлөн дэмжээгүй танил гишүүд ч цөөнгүй бий. Тухайлбал “Шинэчилье” хөдөлгөөнийг орхин Америкт боловсрол эзэмшихээр явсан НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тэдний нэг. Уг нь түүнийг У.Хүрэлсүхийн залуусын нэг гэх тодотгол дагадаг ч тэрээр лав энэ удаадаа татгалзсан харагдана. Гэхдээ нэгийг бодож суугаа биз. Ямартай ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асар өндөр рейтингтэй явсан Б.Бат-Эрдэнэ аваргыг ганнам стайл бүжиглэ гэж зөвлөж байгаад бүжиглүүлж оноо алдуулсан хүн бол тэр гэдэг. Уг нь аварга өөрөө би бөх хүн ийм бүжиг бүжиглээд дэмий байх гэхэд нь Л.Оюун-Эрдэнэ “зүгээрээ аваргаа.. харин ч олон нийтэд хүрнэ” гэж ятгаж байгаад бүжиглүүлсэн гэдэг. Тэгээд дараа нь юу болсныг хүмүүс мэдэж байгаа. Аварга ганнам стайл бүжиглэснээрээ олонд хүрэх биш харин ч зохицолгүй юм боллоо гэгдэхэд хүрсэн. Тэгвэл намдаа ийм маягаар хувь нэмрээ оруулж яваа Л.Оюун-Эрдэнэ номын дуу ихээр сонсож дуусчихаад чухам ямар хувь нэмэр оруулах нь бас сонин. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

ухнын хүрэлсүхийн үнэнч фен нь биздээ,бас дарга болно,мөнгөөр тоглоно гэж боддог мангаруудын л нэг биз

1  |  0
unen(76.170.117.163) 2025 оны 03 сарын 13

ardchilaliin orond ireed kommunistsyrtchilgaa xiij baigaa biz, terneed yax gej amerikt baix bilee xa xa

1  |  0
kaka(103.9.88.235) 2025 оны 03 сарын 13

Harvard-d kurst suuj bgaa hun ergej ireed erunhiilugch bolchih ch yum biluu.

1  |  0
kkkkkkkkk(27.123.213.59) 2025 оны 03 сарын 13

oo allah abdul onigoo erdene

1  |  0
зочин(112.72.13.158) 2025 оны 03 сарын 13

ёстой онигоотой юм болсоон ёстой тэр бүжгий нь хараад бөөлжихөө дөхсөн хэлэх ч үг олдоогүй

1  |  0
jjjj(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

amia hicheesen zaluu bnlee

1  |  0
kkk(202.179.8.26) 2025 оны 03 сарын 13

bas N.Enkhbayariig n number1 geed l hudulguun hiigeed l unagaj bail uu?

1  |  0
Top