Есөн хөлт цагаан тугны ёслол болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хийгээд Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж байхаар УИХ-аар хуульчлан баталсан билээ. Тэрхүү өдөр өнөөдөр тохиож байна.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Чингис хааны талбайд болсон бол одоо Төрийн туг Есөн хөлт их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж буй юм. Тугийг цэнгүүлснээр төр улс түвшин амгалан, ард түмэн бултаараа амар тайван байна хэмээн билигшээж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЧИНГИС(203.194.116.167) 2025 оны 03 сарын 13

Уг нь есөн хөхөлт цагаан утг байгаа юм. Жаран хөлт гэж хорхой шиг 9 хөлт цагаан туг гэж байх хэрэг үү?

1  |  0
Close menu