Бо Силайг давж заалдсан ч амжилтанд хүрэхгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23


Хятадын Чунцин хотын Коммунист намын хорооны дарга асан Бо Силайн давж заалдах шүүх хурал энэ баасан гаригт болох гэнэ. Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр түүнийг бүх насаар нь шоронд хорих ял оноосон билээ. Бо Силайн давж заалдах шүүх хурал Шандун мужийн Ардын дээд шүүхэд болох юм. Тус улсын хэвлэлд мэдээлснээр Хятадын эрх баригчид түүний давж заалдах эрхийг зөвшөөрсөн ч хорих ялын хэмжээг багасгах боломжгүй гэж үзэж байгаа аж. Учир нь Хятадын түүхэнд авлигын хэрэгт буруутгагадсан ял сонссон улстөрчийг давж заалдахыг зөвшөөрсөн тохиолдол ховор байдаг байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top