Төсвийн тооцоог өөрчлөхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар тогтлоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anna(103.26.194.116) 2025 оны 03 сарын 13

Төрийн албаны орон тоо арай дэндүү данхайсан байгааг хүн бүр мэднэ ямар сайндаа л нэг хүний хийх ажлыг таван хүн хийхийг төрийн албан хаагч гэнэ гэх үү дээ тийм учраас орон тооны цомхотгол ч гэнэ үү шинэчлэлт ч гэнэ үү хийх хэрэгтэй юм шиг ээ

1  |  0
Top