Холдсон эрх мэдлийг эргүүлэн авахаар горилогсод...

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

 Магадгүй, одоогийн даргынх нь хэлж яриад байгаа шиг МАН-ыг түүхийн тавцангаас арчигдан одохыг харах сонирхол нэгээхэн хэсэгт байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түүнээс илүүтэйгээр тэд сэхэж чадах болов уу, гол нь хэрхэн яаж вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа хэсэг нийгэмд давамгайлж байгаа болов уу. Тиймээс ч энэ долоо хоногийн сүүлээр эхлэх намын Их хурлаас гарах шийдвэрийг урьдчилан прогнозлох хандлага багагүй хугацааны өмнөөс эхэлсэн. Түүнчлэн манай сайт МАН-ын хувьд энэ удаад намын дарга болоод генсекийн хоршил нь тун зөв байх хэрэгтэй байгааг өгүүлсэн. Дутуугаа дүүргэнэ гэдэг шиг тийм л хоршилыг томилж чадвал унаж доройтох мөчлөгтөө саатаад байгаа энэ улстөрийн хүчний хувьд сэргэн мандах шинэ замналыг наашлуулах цаг ойртох боломжтой талаар хөндсөн. Тэгвэл өнөөдөр намын удирдлагыг эргүүлэн гартаа оруулах сэдлээр хөшигний цаанаас зааварлах эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхдүүдийн талаар хөндөж байна.

 

С.Баяр, Сү.Батболд нарын хувьд намын дарга болоод Генсекийн суудалд өөрсдийн хүмүүсээ суулгахыг чухалчилж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Багабандийн тухайд шинэчлэл ярьсан Т.Аюурсайхан нь энэ удаагийн сунгаанд хол явахгүй нь тодорхой болоод байгаа. М.Энхболдын хувьд “хотын бүлэглэл”-ээ хүч нэмэгдүүлэхээ умартаагүй. Гэхдээ энэ удаад өөрийн хүчинд давамгай найдаж байгааг нь өмнө нь дуулгасан. Ц.Нямдорж эрхмийн тухайд нэгэн цагт  Монголын улс тєр, эдийн засаг дахь “УВС” намын тэргүүн гэгдэж явсан оргилуун үе бий. Харин одоо бол тэр цаг МАН-ын доройтолтой хамтдаа балрах тийшээгээ хандсан.  Тэгвэл Ж.Энхбаярын хувьд харьцангуй бүлэглэлд данслагдаагүй нэгэн. Тэгэхээр намын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн ар талуудыг нь эрэмбэлвэл Н.Энхболдын ар болох С.Баяр, Сү.Батболд нараас боломжийн даац харагдаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тэдний улстөрд тавьж ирсэн сценариудыг өнгийгөөд харахаар бохир дүр зураг нь давамгайлаад тиймэрхүү л дээ.

 

Ер нь бол энд нэр нь гарч байгаа нөхдүүдээс элдэв хор зууралцаагүй нэгнийг олоход  хэцүү. Өдгөө хамгийн магадлалтайд тооцогдож буй М.Энхболд нэгэнтээ Н.Багабандийн бүлэглэлтэй эвсэж байсны жишээг тухайн үед Оюутолгойн худалдааны гэрээ хэмээн нэрлэгдэж байсан гэрээтэй холбоотой үйл явдлуудаас харж болдог. Тэд хамтын хүчээр өнөөх муу нэртэй Н.Энхбаярыг засгаас шахахаар гар нийлж байсан удаатай. Сонирхолтой нь, түүний дараах сценарийн дагуух үйл ажиллагаанд гар бие оролцох хуваарилалттай байсан Санжийн Баяр өмнөд хөршид хэд хоног саатаад ирснийхээ дараа Н.Энхбаярт үйлчилсэн талаар ч яригддаг л юм. Гэхдээ дараа нь Н.Багабанди  С.Баяртай эвсэн М.Энхболдынхоо эсрэг хөдөлж байв. Нэг ёсондоо Н.Багабанди  С.Баяртай нар сайн ойлголцож байсан гэсэн үг. Мөн тэдэнд адлагдан улмаар тэдний нөмрийг чухалчлах болсон хүмүүсийн нэг нь Сү.Батболд юм. Ер нь бол энэ удаа С.Баяртай эвсэн Н.Энхболдыг гаргаж ирээд генсекээр нь Д.Цогтбаатарыгаа суулгачих гэж үзээд байгаа Сү.Батболд тухайд ч хорноос хол байгаад байсан явдал үгүй.

 

 Тэгэхээр эдгээрийг өгүүлэхийн учир нь холдсон эрх мэдлийг эргүүлэн авахаар оролдож буй нөхдүүдэд сайн бас саарын аль аль нь холбоотой гэдгийг хүргэх гэснийх. Гэхдээ одоо цаг үе, улстөрийн орчин  тэднээс өөр байр байдлыг хүсч, хүлээж байгаа. Нэг хэсэг бүлэг фракцийн бус бүхэл бүтэн намынх нь уруудан доройтолтын асуудал хурцаар тавигдаж байна. Тийм байхад өөр зуураа хэмлэлдэхээс зарим үед хойш суухад гэмгүй. Үгүй дээ л нийгмийн хурц хараан дор байгаа ийм үед шүү дээ.

 

Э.Болорхажид  

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тулгаа(62.216.150.20) 2025 оны 03 сарын 13

дээдсээс болж монголын олон сайхан мэдлэг чадвартайсэхээт нүүд хохирсон доо. Нямдорж, Энхболд нар зайгаа тавьж өгөө. бусад нь ажиллад үзэг юмыг яаж мэдхэв

1  |  0
тулгаа(62.216.150.20) 2025 оны 03 сарын 13

дээдсээс болж монголын олон сайхан мэдлэг чадвартайсэхээт нүүд хохирсон доо. Нямдорж, Энхболд нар зайгаа тавьж өгөө. бусад нь ажиллад үзэг юмыг яаж мэдхэв

1  |  0
zochin(103.26.194.84) 2025 оны 03 сарын 13

MANiin onoogiin unaltiin buruutan S.Bayar, Sy.Batbold nar

1  |  0
Зочин(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

Солиорч байгаа шүү. Баяр дарга дарга болно гэж хэлээгүй шүү

1  |  0
Боломж(103.26.194.52) 2025 оны 03 сарын 13

АНУ-ын мэдээлэл технологийн компанийн сүүлийн үеийн программыг ашиглан хязгааргүй зах зээлийн хүрээнд Монгол дахь салбарт Олон улсын шилдэг маркетингаар хамтран ажиллахыг урьж байна. Баг бүрдүүлэн ажиллана.Утас 94448429, 96058429

1  |  0
Боломж(103.26.194.42) 2025 оны 03 сарын 13

Мах импексийн урд талд ашиглалтанд ороод 2 жил болж байгаа маш дулаахан, тохилог шинэ байрыг удаан хугацаагаар түрээслэнэ.Түрэ

1  |  0
mgl(49.0.148.50) 2025 оны 03 сарын 13

odoo bolih heregtei ednees shine yum yu ch garahgui

1  |  0
eeeeeeee(85.2.196.26) 2025 оны 03 сарын 13

Segniiiii hon hereeenvvd . Sevseee daahgvi ergdeneee gej

1  |  0
сАЙНАА(103.26.194.184) 2025 оны 03 сарын 13

МАН ийнхан аймхай хулчгар Яагаад гэвэл хийсэн нүгэл ихтэй ЗОРИГТОЙ ЗАЛУУЧУУДАА ГАРГАХ ДУРГҮЙ ЯАГААД ГЭВЭЛҮНЭХЭЭР ХОЦРОГДСОН. ЭНЭ ХУРЛААС ЯМАРЧ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ

1  |  0
ganga(202.126.91.170) 2025 оны 03 сарын 13

hamgiin heretei ued chudur tushaa bolson hun bol baga banid gej bi huwidaa boddog zaawal iim nam heregteiuvm bol hen bh ni hamaagui bolson bh tsag hutsaal haruulah bh ard tumniiitgel olj awtal shinchilegdene gedeg hetsuul bhdaa ylanguya iim ner hund ni unsan bohir lideruudtei tegeed gishuud demjig ch narni het huuchinsag bna uzel bodolbolon er ni tsag uee medereh mederemj chuhal bhdaa

1  |  0
zochin(66.87.77.52) 2025 оны 03 сарын 13

Mongol turiin mashin tsag hugatsaag tootsoj mongol hun bur mongolulsiin tuluu bi mongol gedgee martaagui tsagt

1  |  0
zochin(66.87.77.52) 2025 оны 03 сарын 13

Ene humuus bugd mongolchuudiin itgeliig hosorduulsen shuu dee! Mongol ulsiin huvi zaya gedgiig ted zuvhun uursduuruu tusuulj baidag ochuuhen amitad yumaa.

1  |  0
өөк(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

Монголыг там болгосон новшнуудыг гэр хорооллын бүх жорлонг ухуулж цэвэрлүүлэн шийтгэх хэрэгтэй

1  |  0
Burhan (103.26.194.81) 2025 оны 03 сарын 13

Titem ug zuvhen minii amnaas unadag.Bi busdaas uhaantai ariun.

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энэ үеэ өнгөрүүлсэн юмнууд хор найруулахаас цааш хол явж чадахгүй байлгүй дээ. Ж.Сүхбаатар Ж.Энхбаяр гээд өчнөөн мундаг залуучууд байнаш дээ.

1  |  0
xiisen nugel buzar ni daanch ix(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

MAN gexeer l ene xeden xulgaichid sanaand buudag ba ed nar uxeesei gej xumuus boddog ni unen, Yaagad gevel tumnii omch xorongo idej uux argaar xiisen nugel buzar ni daanch ix,

1  |  0
uugaa(27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

*** bagabandi bayar

1  |  0
uugaa(27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

*** bagabandi bayar

1  |  0
uugaa(27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

*** bagabandi bayar

1  |  0
zochin(103.26.194.20) 2025 оны 03 сарын 13

kharakhaar nud khorsoji,sonsokhoor chikh dungenedeg durakuud . ulsynkhugjliig khoish ni tatsan malnuud

1  |  0
Top