МАН-ын шинэ марафоноос дутууг дүүргэх хоршил тодрох уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 21

Хэсэг бүлэг хүмүүс засгийн эрхийг авах эцсийн зорилгыг өвөртлөхийн өмнө үзэл бодлоороо эвлэлдэн дотноссон байх нь улс төрийн намуудын хувьд тун чухал. Тэгж хамгийн чамбай зохион байгуулалт дор нэгдэж, өргөн фронтоор урагшилахгүйгээр хүссэндээ хүрнэ гэдэг бүрхэг. Энэ бол улстөрийн нам гэж юу вэ гэдгийг илүү хялбараар ойлгоход түшиц болсон ойлголт юм л даа.  Харин өнөөдрийн Монгол дахь намуудын байр байдлыг авч үзвэл нийлж нэгдсэн тэдгээр хүмүүсийн нэгдлүүд нь  нийгмийг өөрчлөх,  жолоодох гэсэн  тулгуур ойлголцолд хүрсэн гэхээсээ харьцангуй аар саар бэрхшээл сорилоор шалтаглан гарч ирсэн,  эзэн сууж явцуу эрх  ашгаа гүйцэлдүүлэх гэсэн санаархалд ноёрхуулаад байгаа гэхэд үнэнд илүү дөхнө. Гэсэн ч өнөөдрийн тухайд бидэнд байгаа нь тэд. Эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл дундаас нийгмийн тусын төлөөх үйл  ундарч байвал хэчнээн сайхан байх билээ. Энэ утгаар нь харвал засгийн эрхийг барих нь барьсан шиг бариад түүний өмнөөс хүчирхэг сөрөг хүчний хувьд зогсож чадах нь зогссон шиг зогсдог баймаар байна. Бид тийм байр байдлыг хүсч байна.


Хэдийгээр өнөөдөр МАН-ынхан өөрсдийгөө сөрөг хүчин гэж тодотгож байгаа ч, тэдний дотоодод өрнөж буй тогтворгүй байдал нь эхлээд өөрсдийгөө өөрчилж, шинэчлэхгүйгээр хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй гэдгийг нь харуулж байгаа. Уг нь бүртгэлтэй намуудын нэрс дундаас шүүж ядаад байх юмгүйгээр МАН-д сөрөг хүчний дүр илүүтэй зохихоор үзэгдэж буй.  Дулдуйдсандаа ингэж хэлж байгаа хэрэг биш. Хэрэв тэгээд МАН биш юм бол МАХН сөрөг хүчин байж дийлэх үү?  Лав одоогоор, ойрын хэдэн жилдээ  тэднээс тийм  чадамжийг хүлээхэд бүрхэг байна. 


Тэгэхээр  МАН хэдэн арван жилийн үүх түүхээрээ бахархаж, үнэн хэрэгтээ улам доройтож  суух бус шинэчлэлийн салхийг салхилуулсан шиг салхилуулж, түргэн сэргэхээс өөр сонголт алга байна. Нэг талаас үүнийг нийгмийн шаардлага ч гэж хэлж болохоор. Гол нь тэд эхлээд эрүүлжих хэрэгтэй. Гэхдээ энэ нь тэднийг шинэчлэлийн бодлого энэ тэр гэсэн хуурай үгс унагаж суухыг хэлээгүй.  Цаасан дээр ч бүрэн дүүрэн үзэглэчихсэн нь тодорхой бус байгаа шинэчлэлийн гэгдэх баримт бичгүүдийг амьдрал дээр, улстөрийн хөрсөнд нутагшуулахад онцгой үүрэг гүйцэтгэж чадах эрх мэдэл бүхий субьектүүд  нь намын удирдлагын аппарат. Тэгэхээр  2009 оноос хойш есөн оны Ерөнхийлөгчийн сонгууль, арванхоёр оны УИХ-ын сонгууль, нийслэлийн сонгууль, орон нутгийн сонгууль,энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн улс төрийн томоохон сонгуулиудад тав дараалан өвдөг шороодсон энэ нам удирдлагын түвшиндээ "цэвэрших" нь шаардлага болжээ.


Харин хэнд удирдлагын эрх мэдлийг өгөх нь МАН-ын ирээдүйд ашигтай вэ гэдгийг хэвлэлийнхэн олон талаас нь харж, шинжиж байгаа. Мэдээж судлаач, шинжээчдийн байр суурь ч адилгүй байгаа. Тухайлбал, судлаач Х.Д.Ганхуяг  “МАН-ын шинэчлэлд итгэх үндэслэл тун бага,  МАН дотор ердөө л даргын төлөө өрсөлдөөн болж байна” гэсэн байгаа. Энэ дүгнэлтийг үгүйсгэхэд угаас хэцүү. Гэхдээ тэрээр “МАН-ын шинэчлэл нурахад АН дагаад нурна” гэж дүгнэжээ. Энэ ч бас үнэнд ойр. Нэг талаас Монголын улстөрийн талбарт түншилж бас түнжин хагарч ирсэн энэ хоёр намд ижилсэх зүйл цөөнгүй бий. Бас нэгийгээ арчаад хаячихгүй байх шалтгаанууд ч бий. Түүнчлэн АН-ынхан МАН-ын дараа дараачийн алхмыг анхааралтайгаар харж, хүлээж байгаа. Хэдийгээр Ө.Энхтүвшин дарга “...Олонхийг бүрдүүлсэн гол хүчин АН өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ” хэмээн тод дуугаар хэлсэн ч, одоо үзэгдэж байгаа нийгмийн шаардлага хараахан тийм биш юм. Тиймээс ч түрүүн хэлсэнчлэн МАН одоо эрс шийдэмгий, илүү даацтай, ярих бус хийхийг илүүд үздэг, цаг үеэ хандлагаа мэдэрч чаддаг, уяндаа уян байж чаддаг тийм удирдлагаар сэлбэгдэх хэрэгтэй байна. Тэгээд аваад үзэхээр намын удирдлагын марафоны замд хэдийнэ гарсан далд нэр дэвшигчдийг харьцуулан шинжих хэрэгтэй.


Гэхдээ энэ удаад намын дарга болоод генсекийн хоршил нь тун зөв байх хэрэгтэй байна. Ёстой нөгөө дутуугаа дүүргэнэ гэдэг шиг тийм л хоршил үгүйлэгдэж байна. Намын даргын сунгаанд М.Энхболд, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар яригдаж байгаа бол Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Генсекийн суудалд Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар, Я.Содбаатар  нарын нэрс бичигдэж байгаа. Тэгэхээр эдгээр эрхмүүдийн хэн нь хэнтэйгээ илүү сайн хорших вэ гэдгийг харьцуулж харвал сонирхолтой байна. Гол нь тэрхүү “хоршил” нь энэ намын  дотроосоо эрүүлжих процессыг дотоод агуулга болоод харагдах хэлбэр талаас нь түргэсгэж чадах учиртай.  Түүнчлэн       МАН-ыг залах хамгийн боломжтой “хоршил”-ыг тодруулж харахын өмнө намын даргад нэр нь яригдаж байгаа эрхмүүдийг харьцуулан харъя.


   Даргын сунгаа...


Намын  даргын суудалд нэр нь яригдаж байгаа дээрх дөрвөн хүний тухайд хамгийн боломжтойд “хоёр”  Энхболд тооцогдож байгаа гэдгийг эхлээд хэлчихэд гэмгүй. Ц.Нямдоржийн тухайд улстөр дэх зангараг, зүтгэсэн зүтгэлээрээ яах аргагүй даац үнэртүүлж буй ч, шинэчлэл гэдэг тодотголоор түрий барин эргэн сэргэх гэж үзэж байгаа намын тухайд тэрбээр удирдагчийн суудалд суух нь зохимжтой бус байна. Харин Ж.Энхбаярын тухайд нас залуу  ч МАН-ын ирээдүйг атгалцах улстөрчдийн нэг гэдгээ харуулсан нэгэн гэдгийг дурдахгүй байж болохгүй. Уг нь эдгээр дөрвөн улстөрчдөөс  “шинэчлэл” гэдэг үг хамгийн сайн зохих нь Ж.Энхбаяр. Тэр зоригтой дуугарч чаддаг. Хувь улстөрчийн хараат бус байдал түүнээс үнэртдэг.Гэхдээ түүний цаг ирсэн гэдэг дээр талуудын байр суурь харилцан адилгүй байгаа. Бас нам доторх бүлэглэлийн зүгээс түүний давуу байдлыг тооцож үзсэний хувьд түүний эсрэг  сөрөг мэдээлэл гадагшлуулж байгаа гэх мэдээлэл ч бий. Түүнийг АТГ шалгана гэх мэдээллийн ард “хотын бүлэглэл” байгаа талаар яригдсан нь санаандгүй хэрэг биш биз ээ.


За харин “хоёр” Энхболдын тухайд авч үзэхэд “хотын бүлэглэл”-ийн гэх тодотголтой М.Энхболд  сайн саарын аль алинтай нь нэр холбогдсон улстөрч. Хотын дарга асан түүнийг газрын наймааны “загалмайлсан эцэг” гэх эвгүйхэн чимэг дагадаг ч, улстөрчийн төлөвшил түүнд өнгөрсөн жилүүдэд сайн явагдсан гэхэд болох биз. Н.Багабандийн бүлэгтэй  нийлж Н.Энхбаярыг Засгийн газраас шахан гаргаж байсан, С.Баяртай эвсэж байсан гэхчлэн улстөрийн хорын чанартай түүхүүд түүний намтарт бий. Энэ мэт нь мэдээж өнөөгийн МАН-ын доройтолтой холбоотой гэдгийг санахад илүүдэхгүй. Гэхдээ М.Энхболд тэр цагаас хойш улстөрчийн хувьд хүчирхэгжсэнийг үгүйсгэх аргагүй. Тэр өнгөрсөн хугацаанд хөрөнгө мөнгөний хувьд ч хангалттай тогтож аваа биз. Намыг залах хүний  мөнгөний цочоо нь харьцангуй гарсан байвал зүгээр гэдгийг хэлэх нь зөв болов уу.


Тэгвэл Н.Энхболд гэж хэн бэ? Тэрээр энэ удаа С.Баяр, Сү.Батболд нарын тохироогоор намын даргын суудалд яригдаж байгаа. С.Баяр түүний найз. Арваннэгэн онд Нямаагийн Энхболд Ерөнхий сайд болохоор зүтгэж эхэлсэн талаар хэвлэлүүд шуугиж байхад ард нь С.Баярын дэмжлэг яваа тухай ч бас яригдаж л байсан. Тэгэхээр түүний улстөр дэх замналаас Санжийн Баярын нөмөр нөөлгийг ангид ойлгоход хэцүү.  Харин энэ удаа тэр намын дарга болвол Генсек нь Сү-гийн хүн болох Д.Цогтбаатар байх нь тодорхой гэсэн шум бий. Түрүүн хэлсэнчлэн энэ хоёр хүнийг хэр сайн хоршил болж чадах вэ гээд харвал нэг тиймэрхүү. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд явсан Н.Энхболдын тухайд харьцангуй нэр цэвэр нэгэн. Гэхдээ түүнээс  удирдагч хүний характер, шийдэмгий байр байдал төдийлөн үзэгддэггүй. Хатуухан хэлэхэд хөтлөгдөж ирсэн угшилынхаа дагуу ажиллах магадлал өндөр. Гэтэл өнөөдрийн  МАН-д  хамгийн нэр цэвэр  гэхээсээ хэлснээ хийж чадах хүн хэрэгтэй байгаа. Харин одоо намын дарга болоод генсекийн суудалд хэн, хэн  суувал хамгийн эвтэйхэн хоршил болж болохыг хамтдаа харъя.


 

    М.Энхболд+Ж.Сүхбаатар


М.Энхболд намын дарга болж, Генсекээр нь Ж.Сүхбаатар суувал яах вэ?. М.Энхболдын талаар өмнө нь өгүүлсэнчлэн нэр цэвэр нэгэн биш ч, энэ удаад тэрээр даргын суудал руу тэмүүлж байгаа нь бусад бүлэглэлүүдийн аль нэгэнтэй нь эвссэн, дотооддоо зуурсан хорын дагуух процесс гэхээсээ илүүтэй, өөрийнхөө цагийг ирлээ гэж үзсэн улстөрчийн шийдэмгий алхам гэж нэг талаас харагдаж байгаа. Тэгэхээр газрын луйварчин гэх зэрэг муу нэрээ зоргоороо арчаад хаячихаж дийлдэггүй түүний хажууд Генсекийн суудалд харьцангуй нэр цэвэр нэгэн гэхэд болох Ж.Сүхбаатар суучихсан байхад эвтэйхэн  байж болох юм. Өдгөө намынхаа Нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ж.Сүхбаатар өөрийнхөө улстөрийн философийг  “Хүчирхэг Монголын төлөө Үндэсний дэвшилтэт эх оронч үзэл” хэмээн тодотгодог нэгэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан түүний хувьд улстөрийг луйварт ашигласан тухай элдэв асуудалд лав одоогоор нэр холбогдоогүй яваа. Нас залуу тэрээр нэгэнтээ “Би УИХ-д хамгийн чөлөөтэй байдлаар хэлье гэснээ хэлж чаддаг. Надад ямар нэгэн барьцаа, элдэв бүлэглэл, хэн нэгний хатгаас энэ тэр байхгүй.” хэмээн хэлж байсан удаатай. Тэгэхээр нэг иймэрхүү нөхөр Генсек болчихвол М.Энхболдтой гайгүй хоршиж мэдэхээр. 

     Н.Энхболд+Д.Цогтбаатар  


Н.Энхболдын тухайд нэмээд өгүүлэхэд нэр цэвэр, элдэв асуудалд тэр бүр орооцолдоод байдаггүй ч, түүнд намын дарга болох гэсэн эртний хүсэл бол бий. Мөн түрүүн өгүүлсэнчлэн бусдынхаа дэмжлэгээр Ерөнхий сайдын суудалд ч суух гэж хор найруулалцсан гэгддэг. Үүнийхээ тулд МАН гэлтгүй АН-ын зарим улстөрчидтэй ч нууцаар ярилцаж, Засгийн газрыг огцруулахаар оролдож байгаа тухай шум ордноос гадагшилж байсан. Тэгээд үзэхээр тэр тийм ч даруу биш. Хийвэл хийчихдэг нэгэн гэж харж болохоор ч, араас нь мөнөөх С.Баяр нь түлхүүрдэж байдаг гэх тогтсон хандлага бий. Тэгээд ч тэр үү Н.Энхболд хувь улстөрчийнхөө тухайд хүчтэй орон зайтай, илтэд үгүйлэгдэх нэгэн болж чадаагүй өнөөдрийг хүрчээ. Тэгэхээр өнөөдрийн МАН-ын хувь заяаг түүнд атгуулж ирээдүйг бүтээнэ гэхээр эргэлзээ бас дагахаар.  Мөн тэр дарга болвол тохирооны дагуу Д.Цогтбаатар Генсек болчихоор хүчтэй хоршилыг хүлээсэн хүлээлт талаар болж мэдэх юм. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга байж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд болж байсан Д.Цогтбаатар улстөрчийн хувьд сайтар танигдсан нэгэн биш. Дэм татаасаар дээрх албан тушаалуудад сууснаараа тэр танил. Тэр дипломат маягийн боловсон нэгэн. Гэхдээ түүнээс ассан эрч хүчийг олж харахад хэцүү болов уу.

      Ж.Энхбаяр+Ж.Мөнхбат  эсвэл + Я.Содбаатар

За ямар ч байсан энэ хоршилоос бөөн эрч хүч үнэртэж байна. Гялалзсан залуус гэдэгтэй маргаад яахав. Гэхдээ тэд МАН-ын удирдлагад хосоороо ирэх цаг үнэндээ болоогүй харагдаж байна. Ж.Энхбаярын тухайд өмнө нь өгүүлсэн болохоор нуршаад илүүц биз. Харин Ж.Мөнхбатын тухайд арваннэгэн онд “Шинэ эхлэл” хөдөлгөөнийг ах нарынхаа дэмжлэгээр “санаачилж” байв. Түүнд У.Хүрэлсүх маягийн оргилуун, давилуун, ассан характер бий. Харин улстөрийн замналын хувьд зам нь одоогоор богино, улстөрчийн төлөвшлийн хувьд түүхийгээрээ байгаа. Түүнийг өөрөө санаачлагч гэхээсээ илүүтэй бусдын санаачилсныг асааж аваад явчих хэмжээний хүн гэдгээр нь харахад гэмгүй болов уу. Тэгэхээр түүнд Генсекийн суудал хүртэл бас ч гэж зай байна. Ж.Энхбаяр намын дарга боллоо гэхэд лав Ж.Мөнхбат шиг хүн түүнд хань болохгүй. 

За харин Я.Содбаатарын тухайд Ж.Энхбаяртай хорших болов уу. Намынхаа нарийн бичгийн дарга тэрээр улс төрийн намууд үзэл баримтлал, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж, хамтарч ажиллахыг дэмждэг. Магадгүй энэ хандлагаа заримдаа хэтрүүлчихдэг ч байж мэднэ. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар АН талдаа үйлчилчихлээ гэсэн зэм түүнийг дагаж байв. Улстөрчийн хувьд тэр хариуцлага гэдгийг хүлээж чаддаг насандаа хэдийнэ хүрсэн. Түүний үеийнхэн МАН-ыг хүссэн хүсээгүй ирэх жилүүдэд залуурдах болно. Харин тэрээр энэ удаа Ж.Энхбаяртай эвсэж намаа удирдана гэхээр Ж.Мөнхбатыг бодоход илүү итгэл төрүүлмээр ч Ж.Сүхбаатарыг бодоход арай л түшицгүй байна.

    Ц.Нямдорж+Дөрөв

 


Тэгвэл Ц.Нямдорж дарга болвол хэн Генсекийн суудалд ирсэн нь зүгээр вэ? Д.Цогтбаатар түүнтэй зохицох уу. Ц.Нямдоржийн арвин туршлага болоод хэт ширүүн ааш араншинтай  Д.Цогтбаатарын зөөлөн төлөв зохицож мэднэ. Гэхдээ түүний угшил, түүнийг гаргаж ирэх гээд байгаа нөхдүүдэд бодол бий нь мэдээж. Тэгэхээр Ж.Мөнхбат яах бол. За даа. Ерөнхийдөө бол барьц муутай тэрээр ар муутай Ц.Нямдоржид хань болж чадахгүй биз. Ж.Сүхбаатарын тухайд Ц.Нямдоржид түшиг болж болох юм. Я.Содбаатарын хувьд түүнтэй зохицож болох ч МАН-ыг шинэчлэх өөрөөр харагдуулах тал дээр тэдний хоршил тэгтлээ зохицож чадахгүй харагдаж байна.

Э.Болорхажид 

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HULGAICH(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

HEN CH BAISAN ADILHAN DAA MUUSAIN KOMMUNISTUUD.BUUR ENE NAM BAIHGUI BOLOH HEREGTEI SHUU DEE....

1  |  0
HULGAICH(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

HEN CH BAISAN ADILHAN DAA MUUSAIN KOMMUNISTUUD.BUUR ENE NAM BAIHGUI BOLOH HEREGTEI SHUU DEE....

1  |  0
ganga(202.126.91.170) 2025 оны 03 сарын 13

chuuuu ywahuuywwal sain l bna

1  |  0
Ж.Сүхбаатар(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

Ж.Сүхбаатар нь намын дарга болбол арай гайгүй харагдаж мэднэ энэ баларсан нам

1  |  0
prognoz-d(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

yamarch teneg um dee munhag gedeg ni uruvdchihluu yaj ch bodoson MUNHBAT yu hiij chadahiin hamgiin bydyyleg ni dhyy dee

1  |  0
Зочин(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд , Ж. Сүхбаатар нар байж болох юм. Генсект намаа авръаа гэвэл Ж. Сүхбаатар л байна даа

1  |  0
Баяр (49.0.156.61) 2025 оны 03 сарын 13

Ямарч тохиолдолд МАН нь МАХН-н нөхдүүдтэй улс төрийн тохиролцоо хийх, болж өгвөл нэгдэх нь 16 оныих сонгууль 17 оны ерөнхийлөгчийн сонгуульдялах магадлал тун өндөр харгдаж байна.

1  |  0
Баяр (49.0.156.61) 2025 оны 03 сарын 13

Ямарч тохиолдолд МАН нь МАХН-н нөхдүүдтэй улс төрийн тохиролцоо хийх, болж өгвөл нэгдэх нь 16 оныих сонгууль 17 оны ерөнхийлөгчийн сонгуульдялах магадлал тун өндөр харгдаж байна.

1  |  0
Баяр (49.0.156.61) 2025 оны 03 сарын 13

Ямарч тохиолдолд МАН нь МАХН-н нөхдүүдтэй улс төрийн тохиролцоо хийх, болж өгвөл нэгдэх нь 16 оныих сонгууль 17 оны ерөнхийлөгчийн сонгуульдялах магадлал тун өндөр харгдаж байна.

1  |  0
Баяр (49.0.156.61) 2025 оны 03 сарын 13

Ямарч тохиолдолд МАН нь МАХН-н нөхдүүдтэй улс төрийн тохиролцоо хийх, болж өгвөл нэгдэх нь 16 оныих сонгууль 17 оны ерөнхийлөгчийн сонгуульдялах магадлал тун өндөр харгдаж байна.

1  |  0
Баяр (49.0.156.61) 2025 оны 03 сарын 13

МАН-ын даргаар Ж Сүхбаатарыг , Ерөнхий нарийн бичгийн даргаар Содбаатарыггари йн бичгийн дарга нартН. Энхболд Мөнхбат,Ж. Энхбаяр, Нямдорж Цогтбаатар нарыг хэрэвээ сонговалМАН-ын хамт олон лавтайяа хүлээн авна. харин Энхмандах мэтийн юмгуудыг холхон байлгах хэрэгтэй.

1  |  0
Прогноз(202.180.216.19) 2025 оны 03 сарын 13

МАН-ын даргаар М.Энхболд сонгогдоно. Генсек-ийн албанд Д.Цогтбаатар очихоор тохирсон нь тодорхой. Санаагаар болдог бол Ж.Сүхбаатар болохгүй бол Ж.Мөнхбат-ыг болговол их сайн. 2016 онд МАН-ыг ялуулахыг хүсэж байгаа бол Ж.Сүхбаатар л харагдаад байна даа. Нарийн бичгийн даргын орон тоог 2-3 болгох хэрэгтэй. Энэ нь чанартай хийгээд хариуцлагатай байхад дөхөм юм. Хот хариуцсан нарийн бичгийн даргад Б.Мөнхбаатар /Нийслэлийн орлогч дарга асан/ түүнээс өөр хотыг мэдэх залуу улстөрч байхгүй. Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар /генсек болохгүй нь бараг тодоохой байх л даа/. Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргыг байлгах хэрэгтэй. Энэ албанд Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Ганбаяр тохирно. Тэр асуудлыг товч бөгөөд тодорхой гаргалгаатай ярьж ойлгуулж чаддаг. Тэгээд ч хэвлэл мэдээллийн салбарт ойр хүн. ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ.

1  |  0
Songolt(103.26.194.183) 2025 оны 03 сарын 13

M.enkhbold j.sukhbaatar ni khuchnii zuv tentsver bolno

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

хэн ч тохирохгүй яагаад гэхээр энэ нам улс төрийн тавцанд ямар үнэ хүндгүй учраас

1  |  0
Зочин(203.91.119.101) 2025 оны 03 сарын 13

Эд ийм юм болох байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд яах гэж аваргыг дэвшүүлсэн юм бэ? Эндээс дүгнэлт хийх юм бол эдэнд зөвхөн хувийн эрх ашиг л чухал болохоос нийт ард түмний эрх ашиг хамаагүй бололтой.

1  |  0
ЗОЧИН(202.70.44.146) 2025 оны 03 сарын 13

М.ЭНХБОЛД Д.ЦОГТБААТАР

1  |  0
zochin(103.26.194.19) 2025 оны 03 сарын 13

man-yn ene durakuud bugd sejigiin durakuud

1  |  0
Unen(183.100.33.75) 2025 оны 03 сарын 13

N.Enhbold Tsogtbaatar mash zov huvilbar. Ingevel MAN todiigui Mongol Uls hogjino. Enhbayr bolvol MAN tuuhiin tavtsangaas archigdana

1  |  0
jadambiin xav noxoi zail(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

Jadambiin Enxabayar, Sodbaatar nar bol yanar ch bolovsrolgui xel usgui, xudlaa diplomtoi, xelj bui ug ni xiisver, populizm l xiisen amitad, Er ni uogaaraa tegj neg x unelegddeg uom boldoo MAn-d ter jadamn=biin neg bolovsrolgui xav noxoi met zaluu. alban tushaalii deed tal ni neg agentlagiin amgiin gazart l ajillaj baisan, Mastright ix surguuli togsson geed xudlaa anket bogloj ix xural deer shivshig bolj baisniig ni xumuus medex l uom baina.

1  |  0
MTASAG@YAHOO.COM(203.91.112.12) 2025 оны 03 сарын 13

МАН ДАРГАА ШИНЭЧЛЭЭД ГЭЖ ЯРИХ ЮМ. УГ НЬ МАН МАХН ГЭЖ БАЙЖ Л 2016 ОНЫ СОНГУУЛЬД АМЖИЛТ ОЛНО. МАХН ГЭДЭГ ЭХБАЯРТАЙ САЙН ОЙЛГОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ҮГ. ЭНДЭЭС ХАРЖ БАЙХАД ОДОО ЯРИГДАЖ БАЙГААДАРГА БОЛОН ГЕНСЕКҮҮДЭНХБАЯ РТАЙ ОЙЛГОЛЦОНО ГЭДЭГ ХҮНД ХАРАГДАЖ БАЙНА . ХАРИН ОДООГИЙН ЭНХТҮВШИН СҮХБААТАР ЭНХБАЯРГЭСЭН ТОМЬЁОЛОЛ ИЛҮҮ 2016 ОНД ЯЛАЛТАНД ХҮРГЭХ БАЙХ ДАА.ОДОО БРОЛ МАНМ.ЭНХБОЛДЫГ ДАРГААРАА ТАВИХ БАЙХ Л ДААНӨГӨӨ ТАЛ Д НЬ АЛТАНХУЯГ ГЭСЭН МУУ ФОН БАЙГАА ЦАГТЖААХАН МАГАДЛАЛ БАЙЖ БОЛОХ Ч ҮСРЭЭД Л ХАМТАРСАН ЗАСАГ БАЙГУУЛАГДАНА. ГЭХДЭЭ МАХН ДАНГААРАА 2016 ОНД СОНГУУЛЬД ӨРСӨЛДВӨЛ АН МАХН ГЭСЭН ЗАСАГ БАЙГУУЛАГДАНА ДАА ХАРЖ Л БАЙГААРАЙ

1  |  0
Top