О.Оч Олон улсын терроризмыг устгах тухай ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын ЕА-н 68 дугаар чуулганы 6 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд "Олон улсын терроризмыг устгах" асуудлаар үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас терроризмтой тэмцэх талаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Олон улсын терроризмыг устгах, урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэхтэй холбогдсон олон улсын гэрээнд нэгдэж орсон улсын хувьд хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгааг дурдаад, холбогдох хууль тогтоомжийг шинээр баталсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тэмдэглэв.

Тэрбээр, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, ердийн зэвсгийг хууль бусаар худалдаалах, ашиглах, ялангуяа террорист үйл ажиллагаанд хэрэглэхгүй байхад "Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ" чухал үүрэгтэйг онцлоод, Монгол Улс тус гэрээнд саяхан гарын үсэг зурсан болохыг дурдав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top