С.Дэмбэрэл гишүүнд зөөлөн хандаад байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байгаа.  Үндэслэл нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй гэж тодорхой заасан байдаг, түүнчлэн  УИХ-ын гишүүн хүн явцуу хүрээ, тодорхой бүлгийн бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой албан тушаалыг хашиж байгаа, цаашлаад ийнхүү бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг удирдаж буй хүн нийт улс орны иргэдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд эрхэмлэн баримталж, нэгэн үзүүрт сэтгэлээр төрийн түшээгийн ажлыг хийнэ гэдэгт эргэлзэж байна гэжээ. Харин  Үндсэн Хуулийн Цэцээс шийдвэр гарч, МҮХАҮТанхим нь худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага, мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт ажил хавсран гүйцэтгэх эрхтэй болохыг хуульчилсан зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хариу өгчээ. Сонирхолтой нь, яг энэ үндэслэлээр УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгч С.Ганбаатар ажлаа өгч байсан. Тэгэхээр С.Дэмбэрэл гишүүнд Цэц зөөлөн хандчихав уу гэдэг асуулт гарч ирээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮЭ(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Танхим, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зорилго, үйл ажиллгааны чиглэл нь шал ондоо шүү дээ. Үүнийг ойлгодоггүй юм үү дээрхийг тэрлээч сэтгүүлч

1  |  0
Top