МАН-ын удирдлагууд намын дүрэм, мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд оруулах санал авах үүднээс намын ахмад гишүүдтэйгээ уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Намын их хурлыг угтаж шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа залуусаас гадна ахмадуудын саналыг ийнхүү авахаар болжээ.
Мөн МАН XXVII-р Их хурлаа угтан “Манай ард түмэн 2021 онд” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. Тус хөтөлбөр нь Монгол Улсаа 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр бөгөөд цаашаа үргэлжлээд явах хөгжлийн цогц таван асуудлыг хөндсөн гэж намын удирдлагууд дурьдлаа.

Сэтгэгдэл ( 0 )