УИХ-ын дарга Женевийг зорилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцохоор өчигдөр /2013.10.06/  Холбооны Бүгд Найрамдах Швейцарь Улсын  Женев хотыг зорилоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар багтжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр болох Олон улсын парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтад оролцох юм. 

   Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассемблейд оролцсоны дараа энэ сарын 9-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top