”Петровис” болон ШӨХТГ-ын шүүх хурал өнөөдөр болно. Өөрөөр хэлбэл, Шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК”-д 4.9 тэрбум төгрөгийн торгууль ШӨХТГ-аас оноосон билээ. Үүний хариуд "НИК" ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн. Тодруулбал, "НИК" ХК шатахуундаа орон нутгийн сонгуультай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдсон байна. Үүнээс гадна ШӨХТГ-тай холбоотой долоо, найман шүүх хурал хүлээгдэж байгаа аж. Заримыг нь ШӨХТГ-аас шүүхэд өгсөн, зарим нь ШӨХТГ-ын эсрэг гомдол гаргасан байгаа гэнэ. Тиймээс ШӨХТГ-ын хувьд маргаан бүр дээр хуульчдын баг гаргаж байгаа юм байна. "Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор өнөөдөр дээд шүүхээр авч хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 0 )