Шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал: Улстөр түшиж өнгө зассан түшээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилж байна. Өмнөх цувралуудад “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Мон Уран”-ы эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нартай холбоотой мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр “Хурд”-аар овоглодог, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. Энд нэр нь дурдагдаж байгаа эрхмүүд бүгдээрээ бизнесээс ултөрд шургалсан гэдгийг уншигч та хэдийнэ анзаарсан биз. Түүнчлэн 15  тэрбум төгрөгөөс дээш тоологдох мөнгөний бизнесийг эрхэлдэг болох нь хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад ч тодорхой. Тэрчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн  албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд хөдөлгөөнгүй, тогтвортой байдлаар төлөх эрмэлзлийг өвөртлөн Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн төслийг араас нь түлхэж, ирэх шинэ долоо хоногт эцэслэн батлуулахаар зүтгэж байгаа нөхдүүд юм. Түмний итгэлээр төрд сонгогдсон тэд бизнесийн эрх ашгийнхаа төлөө  ийн сэтгэлээ чилээж байна. Өөр бусад жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж гавьдаггүй төр бизнесмэн улстөрчдөө хэрхэн дэмжиж чадахыг бид удахгүй дахиад харах гэж байна. Ингээд  тэдний нэг “Хурд”-ын эзэн,  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай хүргэе.

 

Улстөр түшиж өнгө зассан түшээ


УИХ-д суугаа гишүүдээс хөрөнгө орлогын хэмжээгээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа Б.Чойжилсүрэн эрхэм хоёр ч удаа парламентад суухдаа сонгогчдод мөнгө тараасан гэх хэл аманд орж, өдгөө ч тэр асуудлаасаа болон УИХ-ын гишүүнээс эргэн татагдаж магадгүй гэгдэж байгаа. Үнэн хэрэгтээ Б.Чойжилсүрэнгийн хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийн бизнесээ л өөд нь татсанаас бус, төрийн ажилд дорвитой ханцуй шамлаагүй гэдгийг нь хэн ч хэлдэг. Өөрийгөө нэгэн цагт 89 компанитай байж үзсэн хэмээн бизнесмэнийхээ зангарагийг илтгэн ярих дуртай тэрээр үнэндээ бол улстөрийг түшсэн цагаасаа өөрийн компаниудаа жинхэнэ утгаар нь өөд нь татсан байдаг. Ямартаа л УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсоноос хойш “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон бол 2008 онд гишүүн болсныхоо дараа зургаан компани шинээр байгуулсан байдаг. Түүнчлэн өмнийн говийн нүүрсийг урд хөрш рүү урсгах их бизнес нь ч цэцэглэж, 100 тоннын даацтай 1500 гаруй машинаар нүүрс тээвэрлэх болсон гээд аваад үзэхээр үнэхээр том эргэдэг нөхөр байж таарах гээд байгаа юм.

 

Тэрээр  “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Хурд”,  “Рапид харш”, “Апартмент кей эйч хотхон” зэрэг хотхонуудыг барьсан. Гэхдээ эдгээр хотхонуудын барилгын чанар нь шаардлага хангахгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд олонтаа гарсан билээ. Түүнчлэн Хурдын барьж байгаа барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч гарсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алдсаныг энд хэлэх нь зөв биз. Харин ийм ослууд дээр Хурдынхан хариуцлага хүлээж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өнгөрдөг.

 

Мөн Б.Чойжилсүрэн гишүүн нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дадсан нэгэн. Ямартаа л Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг  дур мэдэн эзэмших болсон юм. Хүүхдийн урлан бүтээх төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн байдаг. Гомдолдоо  “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд  манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэсэн байдаг. Мөн хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд талын талбайг ч зориулалт бусаар тохижуулж автомашины зогсоол хийсэн талаар нь, бас  “Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгааг нь ч өгүүлсэн байдаг. Гэсэн ч “Хурд”-ын хуудуутай үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгаа юм.

Тэгэхээр энэ мэтээр даварч ирсэн Б.Чойжилсүрэн гишүүн уул уурхайн бизнеэсээ улам өргөжүүлж байгаа юм билээ. “Саут гоби блейк гоулд” ХХК-ийнх нь үйл ажиллагаа сүрхий сайн байгаа тэрээр Өмнөговь аймгийн “Цагаан хад”-нд дараагийн уурхайгаа нээчихсэн аж. Гэр бүлийн орлогоо жилд 4-5 тэрбум төгрөг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн тэрээр өдгөө өөрийн бизнестээ ихээхэн дэмжлэг болох хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидож сууна.

 

“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилнэ.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv shtee(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Ehleed bie daraa n geree etsesd n TUR uu. Buruu yum algaa!

1  |  0
иргэн(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Ийм луйвюарчдаас залхаж байна,наадах чинь ирэх 7 хоногт УИХ-аас зайлана,энэ хогын тухай унших нь байтугай сонсох дургуй шүү.

1  |  0
kkk(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

ene olon tsuvraliinhaa hamgiin suuld setguulch uuriiguu bicheereidee 20 tsuvral bichseneeree ter terbumtan boljee geed l

1  |  0
зочин(112.72.13.10) 2025 оны 03 сарын 13

чойжилсүрэнгийн өчигдөрийн ийглд өгсөн ярилцлагыг үзээд татаж унасан шүү ер нь л их хүүхэд шиг нөхөр юм хөөрхөн хог юмаа юм ярихаараа kkk би ярихгүй би хэлэхгүй гэдгээ бодвол өчигдөр юм ярих гэж үзэж байна лээ kkk

1  |  0
зочин(103.11.195.147) 2025 оны 03 сарын 13

ингээд бичээд цаащид ямар арга хэмжээ авч хариуцлага тооцох юм вэ Ажнай талаар матералгуй байвал Омноговь аймгаас мэдээлэл огох олон ард иргэд байгаа даа

1  |  0
Top