
Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын ээлжит хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар О.Магнайг томилсон билээ. Ингэснээр тус газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.
Өнгөрсөн оны эхээр Монгол Улсын дотоодод нефтийн бүтээгдэхүүний үнэ литрт тутамдаа 210 төгрөгөөр огцом өссөн юм. Нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн шалтгааныг судлах үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газраас авснаар импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүйгээр хэт нэмжээ хэмээн үзсэн билээ. Энэ үед тус газрын даргаар Б.Мандах ажиллаж байлаа. Гэвч Засгийн газар түүнийг шатахууны үнэ хэт өсөхөөс сэргийлж чадаагүй гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж Б.Лхагвааг томилсон ч тэрбээр шатахуун импортлогч нарт ногдуулаад байсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон билээ. Иймд дээрх шийдвэр буруу байсан гэж үзэн шинэчлэлийн Засгийн газар дээрх томилгоог хийжээ. Учир нь Засгийн газрын тэргүүн өөрийн харьяа агентлагуудын даргыг томилдог бөгөөд ингэхдээ өөрийн намын хүн хэмээн О.Магнайг шууд томилсон байна. Харин дээрх томилгоог хууль ёсны биш байсан гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан ч тэгс гээд чимээгүй болсон юм. Уг асуудлын хариуг өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор бичгээр мэдэгдэж хууль бус гэдгийг нь баталсан байна.

Сэтгэгдэл ( 18 )
юм хийж байгаа хүнийг ингэж өөнтөглөхөө болиосой. жинхэнэ монгол зан гарагж байна даа тамын тогоон дахь монголчуудаа гэж
Magnaigaas bolood bisness ni hetsuu baigaa nohdiin yabuulga baih l doo
Neeh shudraga hun bolood garch irj genee shudraga bj chadlaa uyu ene odoo
Монголчууд минь нүд чинь харалган болоо юу Энэ залуу ихажлыг та бидний төлөө ард түмний төлөө хийснийг бүгд харлаа шүү дээ Ингэж Магнай шиг ажиллах хүн байна уу
ajilaa hiij chaddag negnee yah geed bgan ali eswel heterhii ihzarim hvniig ailgaad bga ym uu
uul ni huuli bol huuli bmaar yum erh medeltei ni zorchij boldog jiriin irged deer zazuur shig buudag iim huuliar ch yah yum bilee
manaihan ugaasaa iim sh dee ardchilsan namiin l hun garch bwal huuli zurchij bnuu igui bnuu gedeg ni ogt hamaagui bolchihson tsag uy shuu dee neg muu sumiin darga l uuriin namiin hunee awah gej shineer oron too hurtel nemeed awch bhad deeguurh ni iim bolohoor dooguurh ni adilhan bh ni argagui l yum bn
ajlaa sain hiij bgaa shuu dee. shalgaltiig ni harin nom jurmaar ni ugchih l heregtei ....
Шалгалт аваад л болоо Өөр яах вэ дээ энэ хүн сайн ажиллаж байна гэж ойлгож байгаа шүү
Яг зөв Цогоод баяр хүргэе ийм нөхдүүдийг зайлуул хууль бол хууль
zuv buulga hudlaa tom tom yarihaas oor yuch chadahgui myy gahai buulga