УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Ирэх даваа гарагт ээлжит бус чуулган хуралдана. Харин ээлжит бус чуулган нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна.  Намын бүлгүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэх аж. Харин мягмар гарагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Урт нэртэй хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан төслүүдийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top