Хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал: Газрын наймаачин Б.Наранхүү

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилж байна. Улстөрчид, эдийн засагчдын зүгээс хүч хавсран дэмжих хандлага давамгайлж байгаа энэ хуулийн төсөл нь одоогоор цаасан дээр байгаа ч, хөрсөн дээр буувал үндэсний томоохон компаниудад  Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн  албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд тогтсон хэмжээгээр тогтвортой байдлаар төлөх боломжийг олгох юм. Гэхдээ хуулийн төслөөр 15 тэрбум төгрөг буюу түүнээс дээш бизнес эрхлэгчдэд энэхүү татварын тогтворжуулах гэрчилгээ хамааралтай гэхээр тийм ч олон бизнес эрхлэгчдэд хүртээлтэй байж чадахгүй гэдэг нь тодорхой. Түүнчлэн Монголын томоохон 20 компанийн эзэн улстөрчид бизнесийн эрх ашгийнхаа төлөө  лоббидож байгаа нь нууц биш болоод байна.

 

Манай сайт тэдгээр лоббидогчдын тухай цувралаар хүргэж байгаа.  “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга  нарын тухай өмнөх цувралуудад өгүүлсэн. Бизнесээс улстөрд шургалсан  тэднийг  эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх  үндэслэлүүд байгаа гэдгийг тодотгон өгүүлсэн. Тэгвэл өнөөдөр “Мон Уран”-ы эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тухай хүргэх гэж байна.

 

Газрын наймаачин түшээ


МАН-ыг даган намирч явсан Б.Наранхүү нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс  гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Тэрээр зөвхөн тойрогтой болохын тулд 20 тэрбумыг цацсан гэдгээс үзэхэд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүний суудал эдийн засгийн ач холбогдол ихээхэн өндөртэй гэдэг нь эрхбиш ойлгогдоно. Тэрнээс биш мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй улайран зүтгэж ирсэн тэрээр мөнгөө талаар нэг зүгээр цацчихгүй.

 

Ер нь тэрээр том бизнест тод мөртэй байхын тулд зайлшгүй улстөрийн нөмөр нөөлөг, ар хэрэгтэй байдаг манайхны баларсан жишгийг дэлгэрүүлэгчдийн нэг яах аргагүй мөн. Учир нь М.Энхболдтой халаас нэгтэн, түүний нөмрөөр газрын бизнесийг цэцэглүүлсэн нэгэн. Тэрээр нийслэлийн ашигтай байрлал дахь газруудаар хөлжсөн дамчин юм. Түүний мэдэлд  Хүүхдийн парк, Бөмбөгөр худалдааны төвийн газар, РЦНК-гийн ойр орчимын газар гээд л Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэд хүрэх газрууд бий. Түүнчлэн газартай холбоотой хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)- гийн 1.2 га газрын хэрэг ч түүнд хамаатай. Учир нь 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д түүний  “Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай  нь  гэрээ хийсэн байдаг.  Харин хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдсоноор, Б.Наранхүүгийн компаниас газраа авахаар зарга хийж, Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоосон байдаг. Шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ч ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамжийг 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг. Гэсэн ч  “Мон-Уран” ХХК захирамжийг үл тоож ирсэн байдаг. Уг нь тус захирамжид “ҮСАХ” ХХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа “Мон-Уран” ХХК-ийн эд хөрөнгийг тав хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД- ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай хэмээн тодорхой заасан байдаг ч,  “Мон- Уран”-аас захирамжийг үл зөвшөөрөн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан байдаг юм. Улмаар асуудал сунжирсаар өдийг хүрсэн. Газрын наймаачин Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ талаар ам нээхдээ “бусад нь буцаагаад өгвөл би ч бас өгнө” гэх агуулгатай үгсийг хэлж, өөрийгөө түмний төлөө гэсэн сэтгэлтэй төрийн түшээ бус хувь эрх ашгаа бодсон наймаачин гэдгээ батласан юм.

 

Ер нь бол түүнд УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьект болох шаардлага ихээр байсныг үгүйсгэхийн аргагүй юм. Банкинд тэрбум тэрбумаар нь өртэй, Улаанбаатар хотын цэвэр усны ундаргын бүх газрыг луйвардаж авсан, А зэрэглэлийн газруудыг үлдээлгүй “түүсэн” гэгддэг тэрээр Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дамладаг аюултай нэгэн. Тухайлбал,  "Мон-Уран" компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ "Шилмэл шилтгээн", "Монгол гранд", "Дунд мандал", "Сүрэг агт", "Визамар", "БНЧ" зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн байдаг.  Мөн хотын удирдлагууд газрын бизнесээ Б.Наранхүүгээр дамжуулан хийдэг гэдэг нь тэрээр компанийнхаа нэрийг сольж "Инвекс" нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримтаар нотлогдож байсныг бас хэлэх хэрэгтэй. Ер нь бол Б.Наранхүү хэзээ ч хувь эрх ашгаа төр түмний эрх ашгийн доор тавьж чадахгүй нэгэн юм.

 

“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилнэ.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(85.218.60.11) 2025 оны 03 сарын 13

Enev ANz -d hamgiin bohiir gariinohan tsyglarchee!bugdiinh ni gariig tas chabchbal taarna.dotroosoo tsebershihgui bol tur tsebershihgui

1  |  0
b(103.11.195.218) 2025 оны 03 сарын 13

ih uu baga uu gedeg deeree yarinadaa. Man d iimerhuu nuhdiig yarij duudaj bolno baina gewch ardchilsan nam n uuruu iim yumnuudaas burdsen nam yum. Lu Bold golomt bank hotsh bank 2 yasan be uung baabar elbegdorj nar yamar uureg guitsetgesen be ardchilsan zasag garsanaas hoish huwichlal geed bugdiig huwid shiljuulj bugdiid aldsan gedeg hen huwichluulj hend ugsun be geed ta hed bodood neg uzeeree mongoliin benzin shatahuun max talh geed urgun heregleenii baraa mun hor hunuuluu ugj hanaagui ushuu ih delgerj bui arhi heniih we geed bodood huuguud uzeeree tegeed dotro tungaana bizdee

1  |  0
naranhuu boov(103.11.195.184) 2025 оны 03 сарын 13

eniig nutgaas mine zailuul lda... hujaa tsustan

1  |  0
Монгол хүн(103.11.195.200) 2025 оны 03 сарын 13

Ийм хүмүүс АН-д шургалсан гэхээр АН МАН адилхан болжээ. Уг нь нэр нь өөр болохоос адилхан шахуу шаарууд юмдаа Энэ дээр гараад суучихсан байгаа монголгүй малнууд хэзээ дуусах болдоо. Одоогийн бид ч азгүйчүүд эсвээс тэнэгүүд эсвэл бүүр хүн дүртэй амьд сүгнүүдээс өөрцгүй амьтад юмдаа Харамсалтай байна ... Монголд монгол байна уу???

1  |  0
tenegt(62.212.112.22) 2025 оны 03 сарын 13

naranhuu enhbayartai surhii bsan. muudaad erheer ni shuud hayasan hunmuutai. zaluu ohid huchindej bah tavaa hanagdag. bulganii Delgermaa geh huuhen gazarchin deed surguulid hyatad helnii bagshaar ajillaj bhad ni ajild avna undur tsalin amlan gargaj tuuniig es busaar huchindej uuriin naiz nuhudteiguu niilen oluulaa gants emegteig doromjilj bsan ni ilersen ch murdun baitsaah shatand hereg haagdsan. Delgermaa ch heden tugruguur zohitsood amaa hamhiulsan .

1  |  0
za za.(111.192.147.153) 2025 оны 03 сарын 13

Hoorhii batbolg,Bathuu,Battulga nariin hereg bichigdsen baidag baijee.L.Bold ene erhemuudiin deeguur l bichigdeh baimaar hediid ni bichihgeed baina.

1  |  0
za za.(111.192.147.153) 2025 оны 03 сарын 13

Hoorhii batbolg,Bathuu,Battulga nariin hereg bichigdsen baidag baijee.L.Bold ene erhemuudiin deeguur l bichigdeh baimaar hediid ni bichihgeed baina.

1  |  0
Gazriin naimaachin(103.11.195.180) 2025 оны 03 сарын 13

Itgelt ovoo bichej baih chini.

1  |  0
A(121.15.84.31) 2025 оны 03 сарын 13

Naranhuu gulug chinii narsand suuh tsag udahgui irne ee.

1  |  0
A(121.15.84.31) 2025 оны 03 сарын 13

Naranhuu gulug chinii narsand suuh tsag udahgui irne ee.

1  |  0
ha ha(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

ene honi nii huuhed hen be.yagaad yugaaraa be,arjaagui yumdaa tur mini

1  |  0
Top