Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Японы талтай хийж байсан таван удаагийн зөвлөлдөх уулзалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагын тогтолцоо, чадавхийг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэхийн сацуу Японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзах юм.
Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай “Монгол Японы стратегийн түншлэлийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” баримт бичигт гарын үсэг зурах аж. Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын гурав дахь өдрөө Япон улсын эзэн хаан болоод парламентийн хоёр танхимын даргад бараалхах юм байна. Мөн Японы гадаад худалдааны томоохон агентлагийн нэг болох “Жетро”-д очиж Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар лекц унших аж. Түүнчлэн Ерөнхий сайд Японд амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл болох 150 орчим хүнтэй уулзалт хийх юм. Албан ёсны айлчлал энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
айлаас гуйхаар авдраа ух гэдэг юм. амин хувь, ах дүүгээ бодолгүйгээр иргэдийнхээ жижиг бизнесийг дэмжих талаар бодитой, дорвитой юм хиймээр байна. улс орон чинь сүйрлийн ирмэг дээр байхад бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн оронд гаднаас гал унтраах маягаар бадар барьж хэдий болтол амьдрах билээ. ард түмнээ улам өрөнд оруулахаа болимоор юм
Badar barihaa boliyoo...Uildverjiltee hugjuulee chee...
gadaad ybah yah be baahan guilag guigaad obog deedesiinhee ysiig ondolzuuleh baih da tegeed teriigee ih ajil amjuulaad irsen hun shig ailchlal amijilttai bolloo geed ichihgui yrinaa ymaral balai um hiih bol do hairan mongo gadaad ybaad ard tumnii amidral deeshildeg bol odiid ihel sain boloh bailaa ulamal dordood bna