Ээлжит бус чуулган ирэх даваа гарагт хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Захирамжийг гаргалаа. Уг Захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.

Үүнд:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амар(103.11.195.141) 2025 оны 03 сарын 13

Даанч дээ ардчилагчид аа. Ард түмний амьдрал маш их муудаж байна шүү. Өчигдрийн 100 төгрөг өнөөдөр 10 төгрөг болоод байгааг та нар мэдэхгүй явган улс төр хөөцөлдөөд МАН-хныг дарахыг санаархан байна. Ээлжит бус чуулганаар тодорхой асуудал шийдэхгүй дээ. Урьдын адил стол ширээний хурал хийгээд л өнгөрөх төлөвтэй. Та нарт даанч их итгэж байсан юм байна Та нар итгэл даахгүй эргүү тэнэгүүд юм даа хэлэх мууүг алга

1  |  0
зочин(103.11.195.197) 2025 оны 03 сарын 13

Ийм хөөрөлд энгийн иргэд л хохирдог ш дээ Харин цаана нь энэ арилжааг гартаа авсан сүлжээ хождог гэдгийг иргэд мэдэхгүй гэж үү ? Иргэд өөрсдийгөө хамгаалах мэдрэмжтэй байх хэрэгтэй бүр шаардлагатай нийгэм биш билүү? Аль нэг сүлжээний тоглоом болоод байвал өөрсдөө л хохирно Валют арилждаг хүмүүсийг баяжуулах гэж хүсээд байгаа бол очоод долларыг нь өндөр үнээр аваад байх хэрэгтэй л дээ Угаас ингэж их ашиг хийх гэж үе үе зохион байгуулалттай хөөргөдөг арга яваад удаж байгаа Харин үүнийг мөрдөж хянах газрууд нь ажлаа хийхгүй эсвэл хуйвалдсан байдаг байх л дааШӨХТГ- ынхан үүнийг бас анхаарч байх ёстой юм бишүү Энэ бол нарийн зохион байгуулалттай монголын эрх ашгийг хөндсөн хямралд оруулах гэсэн далд ноцтой явуулга ш дээ

1  |  0
Top