“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн Сансарын тунелээс ШУТИС-ийн 1-р байрны арын 4 зам хүртэлх гудамж бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, 4 урсгалтай болгох бөгөөд нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )
Sain uils gej bodoj buteevel saihan l zuil boloh baih. Moskvagiin berlinii, parisiin gudamjuudiig hurdan nerlej iimmayagaar tohijuulbal zugeer shuu.
bid nariig hoolniihoo mongiig oloh gej ydaj yvhad ene uls ornoo avch yv gej songoson nohduud araar yu l hiigeed bna daa setgel emzeglej bna shu.
Jun Bejingiin gudamj we???? Tim gudamj Ulanbatard baidag jum baih da.Jun muuhai nertei ochij ochij Bejin baih da jaadag baina aa. Baga,bagaar Jungaa ner orj ireed ewgvi muuhai baina shuu.Taalagdahgvi baina aa.