УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянахаар болсон. Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх энэхүү хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ юм.УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top