Австралийн парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэхүү сонгуульд Либерал нам ялалт байгуулах нь тодорхой болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Парламентын танхимийн 150 суудлын 90-ийг нь Тони Аботтын Либерал нам авсан хэмээн урьдчилсан тооллогоор дүгнээд байгаа аж.

Шинэ Ерөнхий сайд Тони Эббот эрх баригч Кевин Руддын Хөдөлмөрийн намыг ялснаа дөнгөж мэдсэний дараагаас ажилдаа орсон байна. Тэрээр Сидней хотын захаар дугуй унаж ажлаа эхлүүлсэн гэнэ. 55 настай Тони Эббот нүүрс хүчлийн хийн ялгаруулалтанд татварыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ хэмээн амласан юм. Түүний дугуй унасан нь ч энэ амлалтаас ажлаа эхлүүлэхийг илэрхийлж байна хэмээн ажиглагчид бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )