АН-ын долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт зохион байгуулдаг ээлжилт “4:11” уулзалт өнөөдөр боллоо. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд БНХАУ-д айлчлаад ирсэн байна. БНХАУ-ын коммунист намын урилгаар айлчилсан нь АН эрх баригч хүчин болсны дараах анхны гадаад дахь айлчлал гэнэ. Айлчлалын үеэр Хятадын коммунист намын удирдлагуудтай уулзаж, цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. “АН өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчний байр сууринаас эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, дотоод асуудалд анхааран шүүмжлэлтэй ханддаг байсан. Харин одоо эрх баригч хүчний хувьд намынхаа гадаад асуудалд анхаарлаа хандуулах болно” хэмээн Ц.Оюундарь мэдээллээ.
Мөн намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сайд дарга нар, албан тушаалтнуудыг шахаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )