УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлжээ. Учир нь, дээрх хоёр байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг гарч АТГ дээр шалгахаар болсон байна. Харин эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэргийг тусгаарласан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Гишүүнийг Боловсролын сайд байх үеийн бүхий л тендерийн материалыг нэг бүрчлэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Сургууль, цэцэрлэгийн тендерийн материал тухайн үед Ё.Отгонбаярын гараар дамждаг байсан төдийгүй холбоотой байж болзошгүй гэсэн учир нарийвчилсан шалгалтад багагүй хугацаа шаардагдах болно.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарах болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Bolovsriin saidaa tanias bolj 3nastai huuhed tstserleggui gertee snatlaa heden tsetserlegiin mungu idej uusan be huh durstei araatan ardiin huuhed tsetserleggui gertee huihlagdaj bna novsnoo
Olon danstaigaaraa Guinnesiin nomd oroh bolov yy