Сайхан бүсгүйчүүдийг хүлсэн “Гэнэтийн бэлэг”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Гоо сайхан, авьяас чадвараараа олонд танигдсан сайхан бүсгүйчүүд хамтарч тоглохоор болжээ. Тухайлбал, ирэх сарын 11-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох “Гэнэтийн бэлэг” жүжигт олны танил загвар өмсөгч, жүжигчин, дуучин бүсгүйчүүд тоглох юм байна. “Найзууд” театрын уран бүтээл болох уг жүжгийн гол дүрд УДЭТ-ын Б.Нармандах,  Г.Отгонцэцэг, жүжигчин Э.Ууганбаяр, “Гайз” хамтлагийн дуучин Д.Лхагва, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг нар тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.

Жүжгийн сурталчилгааны зурагт хуудас тун сонин шийдэлтэй бөгөөд тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийг хүлсэн хоёр залуу чухам хэнд зориулж ийнхүү гэнэтийн бэлэг бэлдсэн нь тодорхойгүй аж. Тэгэхээр эрчүүдийн анхаарлыг татсан энэхүү “Гэнэтийн бэлэг”-ний нууц хэрхэн задрахыг очиж үзэх л үлдлээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top