Дэлхийд алдартай “LV” брэндийн салбар дэлгүүрийг баахан түйвээсэн гэх хэл аманд өртсөн их аваргын “ачаар” дуучин Марта гэх бүсгүй өнгөрсөн жил баахан моодонд орсон удаатай. Их аварга түүнтэй зугаацаж явахдаа үнэтэй цүнх, гоёл тэргүүтэн бэлэглэх гэтэл мөнгө нь дутаад зээл авах дээрээ тулсан гэж хэсэгтээ л шуугисан ч энэ бүхэн батлагдаагүй. Харин дуучин бүсгүй дээрхи яриаг үгүйсгэхийн хажуугаар өөрийгөө ч багагүй магтсан нь гайхалтай.
“Их аваргатай хамт дэлгүүр хэсэх нь битгий хэл, уулзаж ч үзээгүй. Намайг хоолонд урьж, болзохыг хүссэн олон залуу бий. Харин их аварга намайг хоолонд уривал би татгалзахгүй ээ” гэсэн нь ямар учиртай үг болохыг ойлгож ядсан хүн олон байлаа. С.Наранбилэг гэх нэрээ Марта болгож өөрчилсөн тэрбээр уран бүтээл бус элдэв яриа, хагас нүцгэн зургуудаараа олны анхаарлыг татах гэсэн охидын нэг хэмээн шүүмжлүүлдэг. Өмнө нь үерхэж байсан ZZ гэх найз залуугаа “Киви” хамтлагийн дуучин Аагийд алдсан тэрбээр өдгөө шинэ хайрын эрэлд морджээ. Магадгүй, их аваргын урилгыг хүлээсээр яваа ч юм билүү, хэн мэдэхэв.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
hoshgortson patsaanw be
mungund ni bolj bgaa biz
Ih tom buduun hund shilbetei huuhen dee
DUUCHIN ENKHERDNIIG 50 DOLLARIIN MASHIN BAIR AWHUULSAN BOLORMAA GISHUUN EER GEJ UN ENUU
ш**** утгагүй мэдээлэл
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272