“Нас ахих тусам хавар улам сайхан болж, охид бүсгүйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг” тухай Дагестаны алдарт найрагчийн шүлэг байдаг байх аа.
Дэлхий дэнж хоёр ногоорон сэргээх цагаар эрчүүдийн ярих сэдэв гоо сайхнаар бахдан өрнөдөг.
Анхны сайхан бүсгүйн тэмцээнийг Америкууд анх зохиосон гэж ярилцдаг.
Харин Европт анх 1888 онд Бельгийн Спа хотноо “Гоо сайхны хатан хаан” тэмцээн зохион явуулсанаас хойш лавтай 120 гаруй жил өнгөрчээ.
Харин өнөөгийн бидэн хүсэн хүлээдэг орчин үеийн “Дэлхийн мисс” тэмцээн 1951 оны 4 сарын 15-нд Англид зохиогдсон байдаг.
Манай хөрш ОХУ эртнээс хацар гоо,чилгэр сайхан охид бүсгүйчүүдээрээ бахархдаг ч хөгшин Европ анхны миссээ тодруулсанаас бүр зуун жилийн дараа 1988 онд анхны албаны ёсны сайхан бүсгүйгээ тодруулан Маша Калинина “аугаа сайхны суу” болсон алдрын титмээ гардаж байжээ.
Нийгмийн асар том хөшигний цаанаас “ил тодын “ давалгаатай зэрэгцэн гарч ирсэн Оросын сайхан бүсгүйн анхны тэмцээнийг тухайн үед гадаадын хэвлэлүүдэд “Юрий Гагарины нислэг мэт онцгой үзэгдэл “хэмээн тодотгож байсан билээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272