Өнөөдөр 13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвөөс мэдээлэл хийх аж. Хүүхдүүд гэмт халдлага, осол аюулд өртөж, хурдан мориноос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар баримт жишээ дэлгэх юм байна. Тухайлбал, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянадаггүй, хүүхдийн гэсэн 300 гаруй объектийг хувьчлал нэрээр тараасан, олон улсын байгууллагуудаас их хэмжээний мөнгөн дэмжлэг авдаг боловч, ил тод байдаггүй талаар мэдээлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )