Надгүйгээр бэлгийн ажил эхлэх болоогүй шүү

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

“ТВ-караоке” нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Ё.Алтангэрэл алиа хошин зангаараа бусдаас эрс ялгардаг шигээ бүтэлгүй ч гэмээр тун хөгтэй эр аж. Хурим найр, баяр ёслол хөтлөх урилга ар араасаа цувардаг болохоор ч тэр үү, байнга л олныг хөгжөөх этгээд зүйл бодож явдаг гэх. Харин нэгэн удаа хошин зүйл сэтгэж амжаагүй байтал нь санаанд оромгүй явдал тохиолджээ. Нэгэн айлын хурим хөтлөх урилга гардсан тэрбээр зочид гийчдийг хэрэндээ л баясгаж аваад найр ид дундаа орох үест түр салхилаар гарч оджээ. Гэтэл хэсэг хугацааны дараа түүнийг орж ирэх үед зочид аль хэдийнэ бэлэг солилцоод эхэлчихсэн байж. Хөтлөгчийн хувиар бэлэг солилцохоос нь өмнө амжуулах нэг ажил байсан болохоор мань эр ихэд сандарч “Хүүе, надгүйгээр бэлгийн ажил эхлэх болоогүй шүү” хэмээн хэлж орхиод сүүлд нь тун ч эвгүй байдалд орж хөглөсөн түүхтэй юм билээ.

Дашрамд дуулгахад, өглөө босох бүрт салхивчаа нээж “Гэгээн өглөө сайн байна уу” гэж өөртөө хэлэх дуртай мань эр авьяаслаг оролцогчдоосоо сайн дуулахыг шаарддаг хэрнээ өөрөө харин дуулж чаддаггүй гэсэн шүү.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨНДӨР БОЛГОХ НУУЦ(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272

1  |  0
mmm(182.160.38.137) 2025 оны 03 сарын 13

tiin shde nuguu shonhor tv geer ymar bilee de ng nevtrvvlegt orj bsnaa duulaj chadkv bsn hehe

1  |  0
jo(182.160.38.137) 2025 оны 03 сарын 13

neree duulj chaddagvi yum bn lee shde

1  |  0
******(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

he he he

1  |  0
Top