Цэвэрлэгээнд гараагүй бол торгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа. Удирдамжийн дагуу 03 сарын 29-ний өдөр буюу Баасан гарагт нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор хуримтлаглсан болон, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачих юм байна. Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай“ хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmmm(202.131.230.155) 2025 оны 03 сарын 13

darga nariin gargasan sonin sonin durem jurmuud jiriin irged bid nart l irj zovlon boloh yumdaa. uursduu garah bolov uu? Uuniihee orond shoron orond zugeer tejeelgej bgaa ter humuuseeree tsewerluuleech ee

1  |  0
niislel(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

niislel hot mini ongoo zasah ni dee

1  |  0
as(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

asd

1  |  0
Top