Л.Болд хүүхдийн паркийг буцааж өгнө гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

МЗХ-ноос өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас санаачлан эхлүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн цахим ертөнцийн хүрээнд маш идэвхтэй өрнөж, энэ хөдөлгөөнд олон хүүхэд залуучууд, иргэд нэгдэж буйгаа өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан илэрхийлсээр байсан билээ. Түүнчлэн паркийн газраас хувь эзэмшдэг компаниудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, тодорхой асуултуудад хариулт авч чадсан. Одоо хүртэл идэвхтэй явагдаж байгаа “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн ямартай ч Л.Болдыг “Улаанбаатар хотын мэдэлд парк очих ёстой. Хүүхдүүдэд нь өгөх хэрэгтэй” гэж хэлүүлж чадлаа. Гадаад харилцааны сайд Л.Болд саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Энэ бүхэн бол хүүхдүүдийн л өмч. Би үүнийг улс, хот мэдэлдээ аваасай гэж бодож байна. Парк бол   хүүхдийн байгууллага. Өнөөдөр хотын удирдлагууд үүнийг цааш нь авч явах хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Дашрамд дурдахад, “Бодь” группийнхэн газраа өгчихвөл би маргааш нь газраа өгнө гэдгийг “Мон Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан гэдгийг эргэн сануулъя.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bbbbbbbbbb(124.158.111.146) 2025 оны 03 сарын 13

tsadaj hanadag bh heregtei l dee

1  |  0
ш(122.254.119.63) 2025 оны 03 сарын 13

газраа өгнө ч гэх шиг...хүүхдийн аягатай хоолыг дээрэмдэж авчаад өөрийн юм шиг ч****чиж байх чинь. муу ....

1  |  0
Зочин(116.68.148.98) 2025 оны 03 сарын 13

Өгсөн хойно нь л өглөө дөө гэж саная хүмүүс ээ

1  |  0
Top