Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VII хуралдаан Анкара хотноо өнөөдөр эхэллээ. Тус хуралдааны нээлт дээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат- Эрдэнэ, БНТурк Улсын Шадар сайд, хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Бүлент Арынч нар үг хэлж, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн зорилт, чиглэлийн талаар бодлого, байр сууриа илэрхийлэв.
Монгол Улс БНТурк Улстай юуны өмнө орон сууцны барилга, зам гүүр барих, гэр хороооллыг дахин төлөвлөж барилгажуулах, арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор шинээр байгуулах, энэ салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлал хөгжүүлэх, үүний тулд Хархорины онгоцны буудлыг шинэчлэх, Орхоны хөндийд соёл, түүх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах чиглэлээр хамтран ажиллах, эдгээрийг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Туркээс урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг сайд Д.Бат- Эрдэнэ илэрхийлэв.
Шадар сайд Б.Арынч хэлэхдээ хоёр улсын хооронд аялал жуулчлалыг өргөтгөх, худалдаа, бизнесийн харилцааг идэвхжүүлэхийн тулд Истанбул – Улаанбаатар хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан адил байх зарчимд үндэслэн Туркийн иргэдийг Монголд визгүй зорчдог болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, орон сууцны барилга барих зэрэгт хамтран ажиллах боломж байгааг онцлон тэмдэглэв.
БНТУ-ын Шадар сайд Б.Арынч Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат –Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барив.
Хамтарсан хорооны хуралдаанд Туркийн талаас 10 яамны 50 гаруй төлөөлөгч, Монголын талаас ГХЯ, ЭЗХЯ, БХЯ, ҮХААЯ, ЭХЯ, БХБЯ, Худалдан авах ажиллагааны газрын хариуцлагатай ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон Анкара дахь Монгол Улсын ЭСЯ–ны дипломат ажилтнууд оролцож байна. Хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 11 )
naadah *** ****ruudiig chin eurotiin holboo hurtel ad uzeed elsuulehgui bolgoomjilj baihad *****uudiig yay gej baij ****an **lah muslimiin *** ****raa bid dutav gej baga *****teerei... suuld n haramsaad barahgui jm bolno shuu ..nana chin uzsen amidarsan hun helj bna.turkuud bol *** shuudee...
Turkuudeer l mongol dutaad bna gne de
Mongolchuud oorsdiigooo soyoltoi bolgo uhaantai bolgo bas sanaatai bai teheed l gvitsee shdee gadniihan irj l baig l dee ted orlogo l oruulna shvvdee hvn nemegdvel hvns nemegdenegej vg bii
Za za mongol hvvhnvvd amitan tevreed hevteed baij de
za naaduul shig chini hereggui uls bgui shuuuu
bitgii *****t muu h**tar turkuud bol nobshiin ard tvmen shuu dee.. ted naraar yahab dee
Хятад- уудыг гэж бичиж болхоо больжээ. Арай ч дээ
Тэрэн шиг хэрэггүй юм юу байх вэ? Хятадуудаар дүүрчихээд байж одоо Европын **********уудыг урьж дүүргэх нь
eostoi zygeer baigaarai naaduul chini jijig mongoliig bitgii germany bolon europiin olon orniig barag ezelchixeed baigaa shyy
Ёстой тэнэг байж боломгүй шийдвэр байна даа.. энэ монголын аюулгүй байд****д сөрөг шийд байна.
za harin zugeer bgaarai