“Miss World Mongolia-2006 тэмцээний дэд тэргүүн мисс, “Miss Tourism Queen International 2007” /Олон улсын Аялал Жуулчлалын Хатан хаан/ тэмцээний “Азийн Хатан Хаан” өргөмжлөлтэй загвар өмсөгч Г.Оюунгэрэл өнөөдөр амаржиж, анхны үрийнхээ зулайг үнэрлэлээ. Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон модель бүсгүй маань УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай үерхэх болсноор тэр бүр олны нүдэнд харагдахаа больсон. Солонгосын алдарт дизайнер Андрей Ким агсны урилгаар томоохон загварын агентлагт ажиллаж байгаад эх орондоо ирсэн тэрбээр хайртай залуутайгаа хамт амьдрахыг илүүд үзсэн гэдэг.
Тиймдээ ч анхны үрээ тээж, хөл хүндтэй зургаа хэн хүнээс нууж байсан ч энэ өдөр ээж болсны баяраа найз нөхөдтэйгээ хуваалцлаа. Мисс бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа баярын сэтгэлээ илэрхийлж “35 цаг өвдөж байж хөөрхөн алаг үрийнхээ уйлахыг сонсож баярын нулимс унагалаа... Ээж болох амаргүй, бас хэмжээлшгүй аз жаргалтай мөч байдаг юм байна. Энэ бүх хугацаанд хань минь, ээж минь хамт байлаа. Хайртай шүү, та нартаа. Бас бүх найзууддаа баярлалаа” хэмээн бичсэн байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 6 )
yerunkii said asan bayar ni bas hugshin aav bolson biz de...kkk.. bie bieteigee ur**daj ursuj huuhed hiij dee
Ene zagvariinhan yasan ih torj bnaa. Namaig torhod bs nogoo Zagvar omsdog ***r goeld orood bdag ****** tsaraitai hen ch bilee ter ohin bs torj bsan. Ed nar huuhdiin d****** avtsiin bhdaa.
bolj de borloh gej zovdog nogooduulihe hajud aztai l huuhen yum yanz yanziin yavd** duulddag bsan ch
зөндөө олон хүүхэдтэй болоорой аз жарг**** эрүүл энхийг танай гэр бүлд хүсье
bayar hurgeye eej bolsond